Байгууллагын соёл, тулгуур 7 багана

Үнэгүй100,000₮Хямдрал: 100% offСургалтад бүртгүүлэх

Байгууллагын соёл, тулгуур 7 багана

Хүний биеийг бүрдүүлж байдаг эд эрхтэн, тогтолцоо, булчин шөрмөс гэж байдаг шиг байгууллагын соёлыг бүрдүүлж байдаг тулгуур 7 багана гэж байдаг. Эдгээр 7 баганын аль нэг нь үгүй болоход, эвдэрч гэмтэхэд яг л тулгуургүй болсон байшин шиг нуран унах боломжтой. Цаашлаад эдгээр 7 баганын аль нэг нь асуудалтай болоход, байгууллага өвчилж эхэлдэг. Тиймээс байгууллага өөрийн соёлыг эрүүл хүчтэй байлгахын тулд багана тус бүр дээр анхаарах нь чухал байдаг бөгөөд эдгээрийг зайлшгүй байлгах шаардлагатай байдаг.

Энэхүү сургалтаар та байгууллагын эрүүл, хүчтэй соёлыг бүрдүүлж байдаг 7 баганыг ойлгож, мэдсэнээр тэдгээрийг өөрийн байгууллага дээр бий болгох, цаашлаад зөв байдлаар удирдах, өөрчлөлтийг бий болгох суурь болох юм.

Мөн байгууллагын хүний нөөц, харилцаа, манлайлал дээр хэрхэн өөрчлөлт хийх шаардлагатайг ойлгох болно.