21 өдрийн майндфүлнэсс бясалгал

21 өдрийн майндфүлнэсс бясалгал

Хүний оюун үргэлж өнгөрсөн эсвэл ирээдүйд чиглэн савлаж байдаг. Майндфүлнэсс бясалгал нь яг л оюуны фитнес шиг биднийг илүү одоо цагаа мэдэрч түүндээ талархаж, оюуны эрчмээ хэрэгтэй зүйлсэд зарцуулж сурах чадварыг хөгжүүлэх болно. Ингэснээр бид илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун, эрүүл амьдралд чиглэх болно.

3 долоо хоног буюу 21 хоногийн турш өдөр бүр бясалгалын хичээл бичлэг хэлбэрээр орно. Эхний өдөр 1 минутаас эхлэн хичээлийн сүүлийн өдөр 21 минут бясалгалаа хийн дуусна.