Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Улсын Хөгжлийн Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /ДАТА АНАЛИСТ/

2,500,000 - 3,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Банкны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах тогтолцоо бүрдүүлэх ажил, шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц дата мэдээлэлд шинжилгээ хийж, үр дүнг танилцуулах,
  • шаардлагатай өгөгдөл, мэдээллийг цуглуулах, судалгаа хийх, тоон мэдээллүүдийг нэмэгдүүлэн мэдээллийн санг шинэчлэх,
  • мэдээллийн санд судалгаа, дүн шинжилгээ хийх, удирдлага болон харилцагч газар, нэгжийг мэдээллээр хангах, тайлан мэдээлэл гаргах,
  • дата мэдээлэлд анализ хийж дүгнэлт гарган, зээлийн үйл ажиллагааг сайжруулах бодлого, стратегийг тодорхойлох, төлөвлөх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Дата аналист буюу өгөгдлийн шинжээч чиглэлээр мэргэшсэн, математик загварчлал, статистик, компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн систем зэрэг чиглэлээр мэдлэг, ур чадвартай бол давуу талтай болно;
  • Банк санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
  • Банкны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, зээлийн үйл ажиллагааны талаар онолын болон практикийн мэдлэгтэй;
  • Дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгаа хийх, өгөгдөлд суурилсан анализ, дүн шинжилгээ хийх, өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, MS excel программыг ахисан түвшинд эзэмшсэн;
  • Програмчлалын R, Phyton, SQL, Microsoft Power BI зэрэг дата хэрэгслүүд дээр ажиллаж байсан туршлагатай бол тус тус давуу тал болно;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Баримт бичиг, төсөл төлөвлөгөө боловсруулах, тайлан танилцуулга бэлтгэх, илтгэх ур чадвартай;
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай, идэвх санаачилгатай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

         Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.

         Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/; 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

 

Төрөл: Бүтэн цагийн

 

  1. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.   
  2. Анкет, материалыг Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчрах, эсхүл Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудас дахь Ажлын байрны зарын холбогдох цахим хаягаар ирүүлэх боломжтой.  
  3. Сонгон шалгаруулалтын дараа анкет, материалыг буцаан олгохгүй.   
  4. Хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

 

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Утас: (976)-11-7013-0516 /528/     

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас70130516, 70130513
Факс70130602

Зар нийтэлсэн огноо

2024-07-09 14:07

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Програмын оператор /барааны хөдөлгөөн бүртгэл/Би Ти Ай
2024-07-26
АГУУЛАХЫН НЯРАВХААН ЭЛЕКТРИКАЛ МОНГОЛ ХХК
2024-07-30
НЯГТЛАН БОДОГЧОмни Капитал ББСБ
2024-07-29
ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧХулан Уул ХХК
2024-08-07
Тооцооны нягтлан бодогчSBN TV
2024-07-16
Агуулахын няравСод Хан Трэвел ХХК
2024-07-23
Санхүүгийн шинжээчМ Банк
2024-07-23
НЯГТЛАН БОДОГЧ /ТЭСО ИНВЕСТМЭНТ ХХК/Тэсо Групп
2024-07-24
Нягтлан бодогчМандалтКонстракшн
2024-07-30
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧМонгол Эм Импэкс Концерн
2024-08-06
Санхүүгийн шинжээчМонкон Констракшн ХХК
2024-07-26
Нягтлан бодогчГурван Билэг Констракшн ХХК
2024-07-31
Сургуульд тооцооны нягтланГэгээ сургууль
2024-08-06
Тооцооны нягтлан бодогчНью Техноложи Юнион ХХК
2024-08-01
Архив, бичиг хэргийн ажилтанТээвэр хөгжлийн банк
2024-08-06
ТЕЛЛЕР - БАЯН-ӨЛГИЙ САЛБАРТКапитрон банк
2024-07-24
Тооцооны нягтлан бодогч /Шинэ төгсөгч сургаж авна/Монжаргалант групп
2024-07-18
Санхүүгийн шинжээч"Дүүрэн фүүд" ХХК
2024-07-10
Хөрөнгийн удирдлагын менежерТаван Богд Групп
2024-07-29
Мэдээллийн технологийн аудиторХудалдаа хөгжлийн банк
2024-07-25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.