АРХИТЕКТОР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Барилгын эскиз, барилга архитектурын зураг гаргах
-
Гадна тохижилт, интерьер дизайн, барилгын архивын баримт бичгийн зураг боловсруулах
-
Интерьерийн төлөвлөлт, дизайн, 3D болон ажлын зураг боловсруулах
-
Барилгын зураг төсөлтэй холбоотой техникийн шийдэл боловсруулах, сайжруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Тухайн мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилгын талбай дээр ажиллаж байсан туршлагатай
- Солонгос болон Хятад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Хууль эрх зүйн тодорхой түвшний мэдлэгтэй
- Зураг төслийг уншиж өөрийн санал бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Хариуцлагатай, цаг барьдаг, хувийн зохион байгуулалт сайтай, зөв хандлагатай
Нэмэлт мэдээлэл
АЗ ЖАРГАЛТАЙ АЖЛЫН БАЙР
Бидэнтэй нэгдсэнээр:
- Үндсэн цалингаас гадна ажлын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал цалин, Борлуулалтын дүнгээс хамаарсан бонус цалин, Унааны нэмэгдэл, Өдрийн хоол, бусад хуулийн дагуух нэмэгдлүүдтэй
- Ажилтны цайны газар, амралтын хэсэг, сургалтын өрөө, хувцас солих өрөө болон усанд орох хэсэг зэрэг ажилтанд шаардлагатай бүхий л орчинтой
- Жил бүрийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаас гадна, эрүүл мэндийн сайн дурын даатгалд даатгуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ 10-15% хямдралтай дүнгээр авах эрхтэй
- Кареерийн өсөлтийг үргэлж дэмжиж, өсөн дэвших боломж ажилтан бүрт нээлттэй
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарБарилга, үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.