Борлуулалт, импортын менежер (Номин Электроникс)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа бүтээгдэхүүний импорт, бараа татан авалт, дотоод зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, эрэлт нийлүүлэлтийг тооцоолох, борлуулалтын төлөвлөгөөг хянаж, хэрэгжүүлэх,
- Барааны бүртгэлийг санхүүгийн програмуудад бүртгэх, удирдлагад тайлагнах, худалдааны нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
- Барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, нөөцийг бүрдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Гаалийн бүрдүүлэлтийн мэдээнд хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
- Олон улсын худалдаа, санхүү эдийн засаг, бизнесийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Импорт, маркетинг борлуулалтын чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй.
- Судалгаа шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах, тайлагнах ур чадвартай байх
- Багаар ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг
СалбарХудалдаа, борлуулалт
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.