Засварчин (Шинэ төгсөгч байж болно) - Гүний уурхай
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Ажилтан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Ажлын байранд Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл (НБХХ)-ийг хэрэглэх
- Аюулгүй ажиллагааны стандарт, журам, зааварчилгааг дагаж мөрдөх, хамтран ажиллагчдын дүрэм журам хэрэгжилтэд хяналт тавих
- Компанийн болон харилцагчийн байгаль орчин, аюулгүй ажиллагааны бодлого, журмыг дагаж мөрдөх
- Компанийн дүрэм болон харилцагчийн талбар дээрх дүрэм журмыг чандлан мөрдөх
- Засварын цехийн төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, ажлын төлөвлөгөөг 100 хувь хангах
- Засварын ажилтай холбоотой аюулгүй ажиллах дарааллын зааврыг дагаж мөрдөх
- Засварын гарын авлагын дагуу эд ангийг засварлах, шалгах, тээвэрлэлтэд стандартын дагуу бэлтгэх
- Техникийн эвдрэлийн шалтгааныг тогтоох, цаашид хийгдэх ажлын талаар мэдээллээр хангах
- Техникийн хянах самбар болон хэмжилтийн үнэн зөв мэдээллийг цуглуулах
- Техникийн алдааны код болон ашигласан бүх эд ангийн мэдээллийг баримтжуулах
- Өдөр тутмын цагийн бүртгэлийг үнэн зөв бөглөх
- Шаардлагатай үед хурал, уулзалтад оролцох
- Техникийн туслах ажилтнуудыг холбогдох мэдээллээр хангах
- Компанийн хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслүүдийг зөв зохистой ашиглах, арчлах, бүрэн бүтэн байдлыг хангах
- Засвар үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тогтмол шалгах, аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох мэргэжлийн үнэмлэхтэй байх /Засварчин/
- Гүний уурхайн техник, хүнд даацын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд 6-аас доошгүй сар ажиллаж байсан
- Аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл, мэдлэгтэй байх
- Эерэг хандлагатай байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
- Уян хатан, санаачлагатай бие даан ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Гүний уурхайд ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
Сэндвик компани нь багийн ажиллагааг дэмжиж, хамтын хүчээр шинэ санаа, шийдлийг бүтээх итгэл үнэмшлийг бий болгохын төлөө ажилтнуудынхаа хүсэл тэмүүлэл, нээлттэй сэтгэлгээ, өөр хоорондоо ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, зорилгоо нэгтгэн салбарынхаа ирээдүйг тодорхойлдог төдийгүй таны ажил амжилтын хөтөч болохыг зорин ажилладаг.
Оюу Толгой ХХК-ийн Гүнийн уурхайн талбай дээр удирдлагын зааварчилгааны дагуу харилцагчийн техникүүдийн засвар үйлчилгээ, эвдрэлийг оношлох, техникийн бэлэн байдлыг хангах, зардлыг бууруулах болон хаягдлыг багасгахад анхаарч ажиллах мөн уурхайн талбарын болон Сэндвик компанийн Аюулгүй байдал, Байгаль Орчны бодлого журмыг мөрдөж ажиллах Ачиж буулгах техникийн Засварчин шалгаруулж авна.
Та өөрийн CV-гээ 2025 оны 3 дугаар сарын 27-ны дотор илгээнэ үү.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.