рестораны зохион байгуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сар бүрийн батлагдсан ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах
- Рестораны орлого ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах
- Үйлчилгээний бүх цэгүүдэд үйлчилгээний стандартыг баримталж ажиллах
- Шинээр орсон ажилтанд ажил үүргийг танилцуулж, чиглүүлэх, ажил үүрэгтэй холбоотой стандартыг мөрдүүлэн ажиллах, дадлагажуулах
- Өдөр тутмын ресторанаар үйлчлүүлэгчид, хүлээн авалтын захиалга, жуулчинд зориулсан өдөр, оройн хоолны захиалгат үйлчилгээний дагуу ширээний зохион байгуулалтыг хийж төлбөр тооцоог хариуцах
- Зочдоос аливаа гомдол гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах
- Хариуцсан ажиллагсдын сар бүрийн ажлын цагийн хуваарь, цагийн бүртгэл, ажлын чанар, гүйцэтгэл, илүү цаг, ээлжийн амралт, цалин шагнал урамшууллын тодорхойлолтыг өөрийн биеэр хариуцан Хүний нөөцийн менежерт өгч хамтран ажиллана.
- Өөртөө болон ажиллагсдадаа хувийн ариун цэвэр, хувийн харьцааны соёл, дүрэмт хувцас, гадаад үзэмжид өндөр шаардлага тавьж ажиллана. Захиргааны аливаа бодлого шийдвэр, дүрэм журмыг танилцуулсан, баримталж ажиллахад анхаарч ажиллана.
- Рестораны болон VIPөрөө түүний орчин тойрны бүх хэсгүүд болон аяга, таваг, шилэн эдлэл, сав, суулга, даавуун эдлэл, тоног төхөөрөмж зэргийн цэвэрлэгээ, цэвэрлэгээний материалын хуваарилалт зарцуулалтад хяналт тавьж ажиллах
- Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавих, эвдрэл гэмтэл гарвал нэн дариу мэдэгдэх
- Ресторанд хэрэглэгдэж байгаа аяга таваг, сав суулга, шилэн эдлэл, даавуун эдлэлийн ашиглагдах норм, төлбөр тооцооны журмыг гаргаж батлуулах, мөрдөн ажиллах
- Бүх төрлийн хоол ба уух зүйлсийг цэсийндагуу бэлтгэж байгаа эсэх, хоол үйлдвэрлэлийн стандартад онцгой хяналт тавих
- Бусад салбаруудтай уялдаа холбоотой ажиллах,зочинд хандах тэдний санал гомдлыг хүлээн авч шуурхай барагдуулах
Захиалга, хүлээн авалтыг шалгаж, хуудсыг бэлтгэн түүний дагуу бэлтгэх, шалгах
Ажлын байранд тавигдах шаардлага
Үзүүлэлт
|
Чухал шаардлагатай
|
Шаардлагатай
|
Боловсрол
|
Дээд
|
Бакалавраас дээш зэрэгтэй байх
|
Мэргэжил
|
Зоогийн газрын менежмент
|
Бизнесийн удирдлага
|
Мэргэшил
|
Технологич
|
Менежер
|
Туршлага
|
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
|
|
Ур чадвар
|
- Зохион байгуулах, хүнтэй харьцах
-Баг бүрдүүлэх, багаар ажиллах
-Зан харьцаа ёс суртахууны өндөр соёлтой
-Бусдад зааж чиглүүлж сургах чадвартай байх
|
Бусдыг манлайлах
- Бусдад дэмжиж, сайшаах, урам хайрлах
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
|
Бусад
БайршилАрхангай аймаг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас88885068, 99004808, 86475588
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.