Сургуулийн зүгээс гаргах бүх мэдээ, зар, мэдээллийг эцэг эхчүүдэд цаг хугацаанд нь, ойлгомжтой байдлаар хүргэх.
Эцэг эхийн асуулт, санал, гомдолд хариу өгөх, холбогдох хэлтэст зуучлах.
Сургуулийн үйл ажиллагаа, бодлого, арга хэмжээний талаар эцэг эхчүүдэд зөв, нэгдсэн мэдээлэл түгээх.
Эцэг эхийн уулзалт, нээлттэй өдөр зэрэг арга хэмжээний зохион байгуулалтад оролцох.
Багш, ажилтан болон удирдлагын хоорондын мэдээллийн урсгалыг оновчтой зохион байгуулах.
Эцэг эхээс ирсэн санал хүсэлтийг холбогдох хэлтэст дамжуулж, шийдвэрийн явцыг хянах.
Сургуулийн цахим хуудас, сошиал медиа, цахим мэдээ, товхимол зэрэг сувгуудаар дамжуулан сургууль–эцэг эх–олон нийтийн харилцааг бэхжүүлэх.
Сургуулийн арга хэмжээ, амжилт, сурагчдын ололтыг сурталчлах мэдээ, пост бэлтгэх.
Эцэг эхчүүдийн харилцааны бүртгэл, имэйл жагсаалт, мэдээллийн системийг хянах.
Илгээсэн мэдээ, мэдэгдлийн бүртгэл, хариу үйлдлийг баримтжуулах.
Хувийн мэдээлэлтэй харьцахдаа нууцлалыг чанд сахих.
Эцэг эх, сурагч, багш ажилтны оролцоотой арга хэмжээ (e.g. Family Day, School Fair, Parent Engagement Events)-г сурталчлах, дэмжих.
Эцэг эхийн сэтгэл ханамжийн судалгаа зохион байгуулж, үр дүнг удирдлагад танилцуулах.
Сургуулийн эерэг соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн дотоод санаачилгуудыг хэрэгжүүлэхэд оролцох.
Боловсрол, сургалтын менежмент, багшийн боловсролын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
Сургалтын удирдлага, менежментийн чиглэлээр доод тал нь 3–5 жилийн туршлагатай.
Олон улсын боловсролын байгууллага, British / Cambridge / IB хөтөлбөрийн туршлагатай бол давуу талтай.
Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай.
Мэдээлэл боловсруулах, хянах, тайлагнах ур чадвартай.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.