Бэйкери тогооч /Bakery Chef/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- PAUL брэндийн стандарт жор, технологийн дагуу талх, нарийн боов, амттаныг бэлтгэж үйлдвэрлэх
- Зуурмагийг зөв хэмжээгээр хөөлгөж, жигнэх хугацаа, температурын хяналтыг нарийн баримтлах
- Нарийн боовны бүтээгдэхүүний хэлбэр, өнгө үзэмж, чанарыг стандартын дагуу хадгалах
- Түүхий эд, материалын чанарыг шалгах, зөв нөхцөлд хадгалах, хорогдол багасгах
- Гал тогооны тоног төхөөрөмж, жигнэх зуух, хөргөгч, хутгагч, хэмжүүрийн хэрэгслийг зөв, аюулгүй ашиглах
- Өдөр бүрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, гарц, үлдэгдэл, түүхий эдийн зарцуулалтын тайлан гаргах
- Хоол хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм (HACCP, ISO стандарт) чанд мөрдөх
- Багийн бусад гишүүдтэй нягт уялдан ажиллаж, ажлын байрны зохион байгуулалт, эмх цэгц, цэвэр байдлыг хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний үйлдвэрлэл, Технологич, Тогооч нарийн боовны чиглэлээр их дээд сургууль төгссөн, мэргэжлийн дипломтой бол давуу тал болно.
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай
- Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй
- Нарийн боов, талх үйлдвэрлэлийн чиглэлээр хамгийн багадаа 2–3 жилийн ажлын туршлагатай
- Франц эсвэл европ хэв маягийн нарийн боовны мэдлэг, туршлагатай бол давуу тал болно
- Гал тогооны ариун цэвэр, аюулгүй ажиллагааны стандартуудыг сайн мэддэг
- Хурдан, нямбай, хариуцлагатай, багийн уур амьсгалд ажиллах чадвартай
- Гадаад хэлний (франц эсвэл англи) анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Олон улсын брэндийн сургалт, хөгжил: PAUL брэндийн Франц төв болон бүсийн мастер тогоочдоос сургалт авах, технологи шинэчлэлд суралцах боломжтой.
- Мэргэжлийн ур чадвар өсгөх орчин: Нарийн боовны технологи, зуурмаг, исгэх, шарах процессыг гүнзгийрүүлэн суралцаж, мэргэжлийн мастер болох нөхцөл бүрдүүлдэг.
- Карьерын өсөлтийн боломж: Туршлага, ур чадвараасаа хамаарч албан тушаал дэвших боломж.
- Франц соёлт ажлын орчин: Франц хэв маягийн гал тогоо, кофе шопын орчинд ажиллаж, европын үйлчилгээний соёл, стандарттай танилцах боломж.
- Хоол, кофе, нарийн боовны хөнгөлөлт
- Ажлын гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын систем
- Тогтмол амралтын өдөр, ажлын цагийн зохистой хуваарь
- Найрсаг, хамт олонч уур амьсгалтай, тогтвортой, хүндлэлтэй багийн орчин
- Paul bakery Францын франчайз эрхтэй шинэ төслийн хамт олонд нэгдэн хамтран ажиллахыг урьж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинДадлагажигч, оюутан
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.