Цахилгаан зургийн инженер (Номин Реалтор)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Барилгын цахилгаан, шугам сүлжээний зураг төсөл, төлөвлөлт, ажлын зураг төслийг норм стандартын дагуу боловсруулж, тооцоолол хийх
- Хариуцсан төслийн холбогдох инженер, архитекторуудтай уялдаа холбоотой хамтран ажиллах
- Гадна шугам сүлжээний зураг зурах
- Бусад алба нэгжтэй ажил үүргийн шаардлагаар харилцан ажиллах
- Компаниас гаргасан дүрэм журам, төлөвлөлтийг сайн судлан, хэрэгжилтэнд анхаарах
- Барилгын талбайд зохиогчийн хяналт хийх
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд
Ажлын байранд тавигдах шаардлага
- Цахилгааны инженерээр их дээд сургууль төгссөн
- Мэргэшсэн инженерийн зэрэгтэй
- Мэргэжлийн дагуу 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
- Харилцааны соёлтой, зөв хандлагатай
- Цаашид тогтвор суурьшилтай дэвшин ажиллах сонирхолтой
- Багаах ажиллах ур чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Танд өгөх НОМИН-ийн нэмэлт урамшууллууд:
- Ажлын уян хатан цаг
- Сар бүрийн хоол, унааны нэмэгдэл
- Улирал бүр нэмэлт урамшуулал
- Ажилтны гэнэтийн ослын даатгал
- Ажилтанд зориулсан хуримтлалын сан
- Ажилтанд зориулсан сургалт хөгжлийн бодлого
- Хүүхдийн цэцэрлэг гэх мэт ажилтанд зориулсан хөнгөлөлт урамшууллын бодлогоор ханган ажиллах болно.
Бид зөвхөн ажлын байрны тавигдах шаардлагад нийцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБарилга, Үл хөдлөх хөрөнгө
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.