Хуульч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Манай компани нь гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хууль зүйн зөвлөгөө өгдөг хуулийн фирм.
Иймд хууль зүйн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу ахлах хуульчийн удирдлага доор үйлчлүүлэгчидэд хууль зүйн туслалцаа үзүүлж ажиллана.
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хууль зүйн зөвлөгөө бэлтгэх, гэрээ хэлцэл боловсруулах болон хянах.
- Захиргаа, иргэн, хөдөлмөр, компанийн болон уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлийн хууль тогтоомжийн судалгаа хийх.
- Шүүх болон бусад байгууллагын баримт бичгийг бэлтгэх, хяналт тавих.
- Байгууллагын дотоод журам, дүрэм, бодлогын баримт бичгийг боловсруулах.
- Шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Тавигдах шаардлага
- Хууль зүйн бакалавраас доошгүй зэрэгтэй.
- 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Монгол Улсын хууль тогтоомжийн талаар суурь мэдлэгтэй, эрх зүйн судалгаа хийх чадвартай.
- Бичгийн болон ярианы сайн чадвартай, харилцааны соёлтой.
- Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах болон бие даан сурчихах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Давуу тал
- Уул уурхай, арилжаа, хөрөнгө оруулалт, компанийн эрх зүйн чиглэлээр суралцсан эсвэл ажлын туршлагатай.
- Англи эсхүл Хятад хэлний мэдлэгтэй.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХууль, эрх зүй
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.