Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг бүртгэх, тайлагнах;
МУ-ын хууль тогтоомжийн хүрээнд санхүү бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан стандартын дагуу хэрэгжүүлэх, анхан шатны баримт материалыг бүрдүүлэх;
Санхүүгийн тайлан мэдээг гаргаж, ахлах нягтлан бодогчоор хянуулах;
Компаниас баримталж буй санхүүгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай ажиллахад чиглүүлэх.
Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Ажлын туршлага шаардахгүй, дайчин, сурах мэдэх хүсэлтэй.
Мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолтой.
Санхүү бүртгэлийн талаар бүрэн мэдлэгтэй.
Компьютерийн хэрэглээний программыг зохих түвшинд эзэмшсэн.
Хариуцлага хүлээх чадвартай.
Итгэл даах, шударга, зарчимч байх.
Ажлын 5 өдөртэй. 09-18 цаг
НДШ төлнө.
Барилгын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.