Ашиглалтын геологич
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн геологийн нэмэлт судалгааны ажил, хөрсний чулуулгийн шинж чанар, хатуулга тодорхойлолт, нүүрсний давхаргын чанарын карт боловсруулан хэрэгжүүлэх, нөөцийн хөдөлгөөний тайлан, нүүрсний бхирдлыг тооцон баримтжуулж, хэтрүүлэхгүй байх тал дээр ажил гүйцэтгэх, мөн стандартаас хэтэрсэн тохиолдолд ажлыг зогсоож хариу арга хэмжээг авах, хэвийн горимд оруулах;
- Ил уурхайн ул, таазнаас стандартын дагуу дээжлэлт болон баримтжуулалт хийх, лабораторийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хана, ажлын бус догол зэрэгт иж бүрэн структурын бичиглэл хийн баримтжуулах
- Уурхайн нүүрс олборлолтын төлөвлөлт, гүйцэтгэл, ордын нөөцийн хөдөлгөөн зэрэг шаардлагатай үйл ажиллагаанд оролцох, анализ хийх, дүгнэлт гаргах
- Уурхайн нүүрсний чанарт хяналт тавих, түүнийг олборлоход шаардлагатай геологийн мэдээлэл өгөгдлүүдээр хангах, тайлагнах
- Геотехникийн болон бусад төрлийн судалгааны ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавин ажиллах, үр дүнг тайлагнах
- Уурхайд хийгдэж буй нөөц өсгөх, сорьцлолтын, геологи хайгуулын төлөвлөгөөний биелэлтийн явц, нүүрсний хаягдал, бохирдолтын байдал, тэдгээрийг тооцох баримтжуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай
- Мэргэжлийн чиглэлээр судалгаа хийх, мэдээлэлд дүн шинжилгээ хийх тайлагнах ур чадвартай
- Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах Бөөрөлжүүтийн Хүрэн нүүрсний уурхай 14//14 хоногийн ээлжийн ростероор ажиллах боломжтой байх
Нэмэлт мэдээлэл
- Геотехникийн судалгааг бүрэн хэмжээгээр хийж байсан, хүрэн нүүрсний уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.