Уулын сургагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн талбайд ажиллах бүхий л машин механизмын сургалтыг онол, практик хослуулан зохион байгуулах, үнэлгээ хийх
- Операторуудын ур чадварын матриц үүсгэж, шаардлагатай операторуудыг олон төрлийн техникт сургах
- Сургалтын бүртгэл хийх, тайлан гаргах, өдөр тутмын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах
- Уурхайн хүнд машин механизмын ашигтай ажиллагааг судалж, зөв арга аргачлалаар боловсруулж батлуулан ажиллах
- Үйл ажиллагааны стандарт ажлын зааварчилгаа, журам боловсруулах чадвартай байх
- Шаардлагатай сургалтын хөтөлбөр материалуудыг бие даан хурдан шуурхай батлуулан ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Уулын ашиглалтын инженер эсвэл механик инженер, тоног төхөөрөмжийн сургалтын багш, оператороор суралцаж төгссөн байх
- Хүнд машин механизмын оператор болон техник дээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Уулын сургагч хийж байсан туршлагатай байх
- Хүнд машин механизм жолоодох ур чадвартай байх /В, С, М ангилалтай байх/
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах, сургалт орох чадвартай байх
- Заах арга зүйд суралцсан бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
- Дорноговь аймгийн Хөвсгөл суманд уурхайд 14/14 ээлжээр ажиллана
- 4 улирал үйл ажиллагаа явуулдаг, урт хугацааны тогтвортой төсөл
- KPI гүйцэтгэлийн урамшуулал
- Илүү цагийн нэмэгдэл
- Шөнийн цагийн нэмэгдэл
- Баярын өдөр ажилласан нэмэгдэл
- Зам цаг
- Ажилтнуудын эрүүл мэндийг дээдэлсэн /Байгууллагын зардлаар жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулна/
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.