БРЭНД МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, бүтээгдэхүүнийг зах зээлд оновчтой байршуулж хэрэглэгчдэд таниулах, зах зээлд эзлэх хувь хэмжээг өсгөх
- Компанийн маркетингийн стратеги, брэндийн бодлогыг тодорхойлох, хөгжүүлэх шаардлагатай идэвхижүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулах
- Бүтээгдэхүүний борлуулалтын тоон мэдээнд дүн шинжилгээ хийх, борлуулалтыг төлөвлөх
- Бүтээгдэхүүний үнэ гаргах, үнийн бодлогыг хэрэгжүүлэх
- Бүтээгдэхүүний дэлгүүр доторх байршилд санал оруулах, шаардлагатай өөрчлөлтийг хийх
- Бусад нэгж хэсгүүдтэй хамтран ажиллах
- Ажлаа сар болон улирлаар төлөвлөж, гүйцэтгэлээ тайлагнах
- Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргийг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Маркетинг, борлуулалт, бизнесийн удирдлага чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Дата, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай
- Зах зээл, өрсөлдөгчийн судалгаа шинжилгээ хийх, асуудлыг задлан шинжлэх, шүүн тунгаах чадвартай
- Харилцааны ур чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай /төсөв, төсөл хөтөлбөр боловсруулах/
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Сурах хөгжих, бүтээх чин эрмэлзлэлтэй
- Компьютерийн хэрэглээний (Microsoft office) програмууд дээр бүрэн ажиллах чадвартай
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
Нэмэлт мэдээлэл
Компаний талаархи мэдээллийг encbrands.com хаягаар орж авна уу.
Таны ур чадвараас шалтгаалж зах зээлд өрсөлдөхүйц цалин олгоно.
Нэмэлт цалин, хоол зэрэг бусад хангамжийг олгодог.
Ажлын цагийн хуваарь: 08:00-17:00, 09:00-18:00, 10:00-19:00 сонголттой
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарМаркетинг PR, менежмент
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.