Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Чанарын мэргэжилтэн

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Бидний эрхэм зорилго бол “Бид дэлхийн стандартаар хүмүүсийн өдөр тутмын амьдарлыг хялбаршуулах” юм. Монгол орон даяар салбараа нээж буй CU сүлжээ дэлгүүрээрээ дамжуулан бид үйлчлүүлэгчдэдээ шинэлэг зүйл, үнэ цэнийг бий болгохыг эрмэлздэг. Та "Хэрэглэгчийн үйлчилгээгээрээ дэлхийд танигдана" алсын хараанд маань нэгдээрэй.

Чанарын мэргэжилтний хувьд та салбар дэлгүүрүүдэд брэндийн болон хүнсий аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөгөө зөвлөмж өгөх, хяналтын үр дүнгийн дата нэгтгэн тайлан мэдээ боловсруулж тайлагнах чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хийх ажил үүрэг:

  • Cүлжээ дэлгүүрүүдэд брэндийн болон хүнсий аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, зөвлөгөө зөвлөмж өгөх
  • Хяналтын үр дүнгийн дата нэтгэх, тайлан мэдээ боловсруулах, тайлагнах
  • Чанар, эрүүл ахуйн хяналтаар илэрсэн үл тохирлын зөвлөмж өгөх, сургалтын контент бэлдэх, сургалт орох
  • Бэлтгэн нийлүүлэгчийн ажлын байрны үзлэг хийх, зөвлөгөө зөвлөмж өгөх
  • Хэрэглэгчээс ирсэн санал, гомдолд дүн шинжилгээ хийх, гомдол хариуцагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүнсний технологич, эрүүл ахуйч, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн. 
  • Тухайн ажлаар 2-оос дээш жилийн ажлын дадлага туршлагатай. Хүнс худалдааны салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар хамтран ажиллах чадвартай байх
  • Цаг баримтлах - Өсөн дэвших сэтгэлгээтэй
  • Эрүүл ахуйн зохистой дадлын зохих мэдлэгтэй байх
  • Хүнсний бүтээгдэхүүний шинж чанар, химийн бүрэлдэхүүн, ач холбогдлыг мэддэг байх
  • Хүнсний аюулгүй байдал, GMP,GHP,HACCP тогтолцоо, ISO стандартын талаар зохих түвшний мэдлэгтэй.

Нэмэлт мэдээлэл

Яагаад Премиум Нэксус ХК-ийг сонгох ёстой вэ?

  • Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба та жил бүр өөрийн гүйцэтгэл, ур чадвараасаа хамаарсан карьераа ахиулах болон цалингийн нэмэгдүүлэх боломжтой системийг бид бий болгосон.
  • Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурж хөгжих боломжийг бий болгодог.
  • Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
  • Ур чадвартай хамт олон – Амжилтанд хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
  • Ажил амьдарлын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж, ажлаа эхлүүлэх боломжтой.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80109020

Зар нийтэлсэн огноо

2024-06-14 16:31

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /УВС/Нэкст Групп XXK
2024-06-14
Кассын няравТэнгэрийн Илгээмж ХХК
2024-06-29
АчигчТэнгэр ХХК
2024-06-10
Түгээлтийн жолоочПРЕМИУМ БРЭНДС ВОРЛД ХХК
2024-07-01
Компьютерийн худалдааны төвд худалдааны зөвлөхКвант сервис ХХК
2024-06-10
Борлуулалт хариуцсан ахлах менежерДомогт Хан Алтай
2024-06-17
Хүнсний сүлжээ дэлгүүрт ээлжээр ажиллах худалдагчАлтангадас трейд ХХК
2024-07-04
ХУДАЛДААНЫ ЗӨВЛӨХ /БУЛГАН АЙМАГТ/Арина электроникс ХХК
2024-06-19
Борлуулалтын ажилтанМАНДАЛА ЛЕЖЕНД
2024-06-10
Худалдааны зөвлөхТи Би Групп
2024-06-26
Дэлгүүр хариуцсан менежерБүрэн
2024-06-08
Борлуулалтын албаны дарга (Амттан)Алтан Жолоо Импекс ХХК
2024-06-11
ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ /Говь-Алтай аймаг/Максимус дистрибьюшн ХХК
2024-06-24
ГЭРЭЭТ АЖИЛТАНМобиком корпораци ХХК
2024-07-05
Худалдааны зөвлөхЧиглэл ХХК
2024-06-27
ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭНМонголын Алт групп
2024-06-21
Худалдааны менежерЮү Кэй Эс тауэр
2024-06-14
Сэлбэгийн худалдааны төлөөлөгчЗАМайн Сервисиз ХХК
2024-06-30
Улаанбаатар салбар дэлгүүрт Касс, борлуулагчPC mall
2024-07-05
Кассын ажилтанГламур ХХК
2024-06-17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.