ХАБЭА ХАРИУЦСАН АЖИЛТАН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн үйл ажиллагаа бодлогод чиглэсэн ХАБЭА-Н бодлого дүрэм журам заавар зааварчилгаа боловсруулах, мөрдүүлэх хөтлөх, архивлах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, заавар, журмын биелэлтийг хангуулахад чиглэгдсэн үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах
- Уурхай дах бүх ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх ажилд хамтран оролцох, илэрсэн аюул, осол, осолд дөхсөн тохиолдлыг бүртгэн, ажлын байр болон шалтгаанаар нь судлах
- Хөдөлмөрлөхөд үүсэж болзошгүй аюул эрсдэлтэй нөхцөлийг арилгах, сайжруулах ажлыг зохион байгуулах
- ХАБЭА-Н сургалт зохион байгуулах, сургалтад хамруулах, ХАБЭА-Н соёлыг түгээх, хэвшүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАБЭА-н үнэмлэх, сертификаттай
- Инженер, механик чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
- ХАБЭА-н чиглэлээр 3 болон түүнээс дээш ажилласан туршлагатай
- Удирдан зохион байгуулах, чиглүүлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх ур чадвартай
- Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох хууль, дүрэм, журмын зохих мэдлэгтэй
- Компьютерын хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх Бичиг баримт боловсруулах, тайлан төлөвлөгөө боловсруулах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Замын компанид 30-45 хоногийн хугацаатай байрлаж ажиллах боломжтой байх
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.