Яагаад Премиум Нэксус ХК вэ?
- Манай компанид та өөрөө карьераа удирдах боломжтойг мэдэх үү? Манай компани Карьер хөгжлийн системээ ажилтан бүрдээ маш ойлгомжтой байхад анхаардаг бөгөөд энэхүү системээр тухайн ажлын байран дээрээ мэргэшсэн ажилтан, өөрийн удирдах албан тушаалтантай ижил түвшний цалин урамшуулал авах боломжтой. Ажилтны ажлын байран дээр шаардлагатай мэдлэг, ур чадварын өсөлт, хөгжил нь компанийн өсөлттэй шууд холбоотой тул та жилдээ нэг удаа карьер шатлалын үнэлгээнд оролцон өөрийн мэдлэг, ур чадвараа тодорхойлж, цаашид хүрэх цэгээ төлөвлөхөд танд компанийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажилладаг. Ингэхдээ бид бүх шатны ажилтнууддаа зориулан шаардлагатай сургалтуудыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын платформуудыг эх сурвалжаа болгон бэлтгэн хүргэдэг.
- Карьераа өсгөхөд тань зориулж компанийн зүгээс мэргэжлийн болон зөөлөн ур чадварыг хөгжүүлэх сургалтыг санал болгодог.
- Салбартаа мэргэшсэн менежментийн багтай хамтран ажиллах боломж.
- 7-10 цагийн хооронд хүссэн цагтаа ирж өдрийн ажлыг эхлүүлэх боломжийг олгодог уян хатан цагийн хуваарьтай.
- Ажлын байран дээр танд зайлшгүй хэрэгцээтэй байгаа мэдлэг чадварыг гаднын сургалт, хичээлээр олгох боломжийг компани бүрэн дүүрэн дэмжин ажиллах болно.
Яагаад манай Санхүүгийн баг вэ?
- Нягтлан бодох бүртгэл, татвар болон Санхүүгийн менежментийн чиглэлээр практик дээр дагалдах, суралцах, өөрийн мэдлэг чадвараа өдөр бүр бүрэн ашиглах өргөн боломж
- Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй байсан ч суралцаад, ажиллах боломж
- Хувьцаат компани учраас compliance тал дээр мэргэших боломж
- Хөрөнгө босгох, олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах, урт хугацааны төлөвлөгөө болосвруулах зэрэг ажлуудад оролцон өөрийн мэдлэг чадвар, хувь нэмрээ оруулах боломж
- Big data -нд суурилсан анализ хийх чадвараа хөгжүүлэх боломж /BI сурах боломж/
- Маш олон дэлгүүрийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахын тулд IT систем хөгжүүлэлт, автоматжуулалтыг дэмжиж ажилладаг хамт олон учраас систем хөгжүүлэлтийн шинэ төслүүдэд оролцон ажиллах, суралцах боломж
- Компани дотор санхүү суурьтай мэргэжилтэн ажиллах боломжтой олон ажлын байр байдаг учраас Санхүүгийн газраас ажлын гараагаа эхлэн хөндлөн чиглэлд шилжин ажиллах боломж