Байгаль орчны мэргэжилтэн /МАК Евроблок үйлдвэр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үйлдвэр, уулын хэсгийн байгаль орчны үйл ажиллагааны төлөвлөгөөг холбогдох Монгол улсын хуулиуд, тэдгээрийг дагалдах журмууд, болон компанийн байгаль орчны бодлого, журмын дагуу боловсруулж хэрэгжүүлэх, тайлагнах
- Байгаль орчны хууль, журам, стандартын шаардлагын хэрэгжилтэнд хяналт тавих
- Үйлдвэр ба уулын хэсгийн нийт хэсэг нэгжүүдэд Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, тогтолцооны журам, зааврыг мөрдүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэр ба уулын хэсгийн байгаль орчны зөвшөөрөл, баримт бичгийн бүрдүүлэлт, байгаль орчны үйл ажиллагааны тоон мэдээлэл, баримт бичгийн нэгдсэн санг хариуцах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүрээлэн буй орчны экологи, үйлдвэрийн экологи, нөхөн сэргээлт, биологич мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- 3 ба түүнээс дээш жил мэргэжлийн дагуу ажиллаж байсан туршлагатай
- Харилцаа хадлага, хувийн зохион байгуулалт сайтай
Бусад
БайршилУлаанбаатар хот, Налайх дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.