КЕМПИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Кемпийн үйл ажиллагааг удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх
- Төслийн талбай дахь нэгжүүдийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм журмын дагуу чиглүүлэх, мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах
- Компанийн үйлдвэрлэл, бүтээмж, стандартуудыг хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих, чиглэл хандлагуудыг тодорхойлох
- Зам барилгын кемп аж ахуйн ажлуудыг өдөр тутам, сар улирлаар төлөвлөн графикийн дагуу хийж гүйцэтгэх, ажилтнуудыг тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд кемп аж ахуй болон хоол үйлдвэрлэлийн хэсгийг удирдлагаар хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, хууль, санхүү болон холбогдох чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
- Шинийг санаачлах, асуудал шийдвэрлэх чадвартай байх
- Бусдад шаардлага тавьж ажиллах, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлж ажиллах, зөв хандлагатай байх
- Кемп менежер/зохион байгуулагчаар уул уурхай болон замын компанид 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Хөдөө орон нутагт удаан хугацаанд байрлан ажиллах боломжтой байх
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.