НЯГТЛАН БОДОГЧ /ЦАЛИН ХӨЛС/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Байгууллагын ажилтнуудын цалин хөлс, түүнтэй холбоотой бүх тооцоог хөдөлмөрийн тухай хууль, НДШ-ийн тухай хууль, ХХОАТ-н тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж дагуу үнэн зөв, алдаагүй тооцож НББ-д тусган холбоотой тайлангуудыг цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж тайлагнах
- Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, тэдгээртэй адилтгах гэрээгээр хувь хүнд олгосон орлого, тэдгээрийн холбогдох албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад хөнгөлөлт, нэмэгдлүүдийн тооцооллыг гэрээг үндэслэн холбогдох хууль, журмын дагуу үнэн зөв бүртгэж, холбоотой тайлангуудыг гаргаж тайлагнах.
- Байгууллагын үйл ажиллагаатай холбогдон гарч байгаа бүх төрлийн зардлын бүртгэл тооцоог хийх, бүртгэх, тайлагнах
- Гэрээт ажлын гүйцэтгэлийн тооцоо хийх, бүртгэл, тайлагнал
- Санхүүгийн программд холбогдох гүйлгээг бүртгэх, хариуцсан тайлан гаргах
- Удирдлагыг бодит, үнэн зөв мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
-
-
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
- Цалин, хөлсний бүртгэл тооцоо дээр ажиллаж байсан бол давуу тал
- Excel болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай (жишээ: Diamond, Dynamics, ERP гэх мэт)
- Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай
- Бие даан болон багаар хамтран ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Биднийг сонгох шалтгаан
Бодь групп ажилтнуудынхаа эрүүл, аз жаргалтай, сайн сайхан байдлыг дэмжих, бүтээмжийг дээшлүүлэх, бодит оролцоог хангах замаар, байгууллагын эерэг соёлыг бүрдүүлэх зорилготой 4B цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
- Бид ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд амьдралын сайн сайхан байдлыг дэмждэг Be Healthy
- Ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломжийг олгодог Be Happy
- Ажилтнуудынхаа авьяас ур чадварыг хөгжүүлэн, нээлттэй чөлөөт багийн соёлыг дэмжиж, ажилтнуудаа урамшуулан, алдаршуулдаг Build Engagement
Бусад
БайршилУлаанбаатар хот
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.