Мэдээ тайлан хөгжүүлэлтийн ажилтан
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Мастер дата (харилцагч, бүтээгдэхүүн, хэрэглэгч, борлуулалт) урсгалын тасралтгүй, хэвийн жигд бодитой, үр дүнтэй байдлыг хангах, түүхэн болон борлуулалтын бодит гүйцэтгэлийн дата өгөгдлийг аналитик шийдлээр боловсруулах, бүртгэх, хөтлөх, Power BI dashboard тайлангуудаар удирдлагуудыг хангах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүгийн удирдлага, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн шинжээч, Статитикч, Эдийн засагч, Кибернетикч, Дата аналист, Программист мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- 1-с дээш жил дата боловсруулах ажил дээр ажилласан
- Экселийн функц, shortcut хэрэглээний чадвартай
- Тоон мэдээлэлд шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ажлын цаг уян хатан: Өглөө 07:00-10:00 цагийн хооронд ирэх сонголттой. Эрт ирээд эрт тарж болно.
- Ажлын 5 өдөртэй
- Урамшуулал: Ажилласан жилээс хамааран компанийн хувьцаа, мөнгөн урамшуулал олгоно. Мөн 1 жилээс дээш ажилласан тохиолдолд 400,000₮ хүртэл эрүүл мэндийн даатгалд хамруулдаг. Даатгалд хамрагдсанаар нийт 20,000,000₮ хүртэл эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах боломж нээгддэг.
- Хангамж: Ажлын ээлжийн хувцас хэрэглэлээр хангана. Хоолны мөнгө цалин дээр олгоно. Спорт заал болон бусад хөнгөлөлт хангамжууд.
- Цалин сар бүрийн 10, 25-нд олгоно.
- Ажлын эхлэх болон дуусах цэг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө 33/5, Үйлдвэр 10/17042, АПУ ДЭЙРИ ХХК-н Хан-Уул тауэр оффис.
- Асууж тодруулах зүйл байвал 91032222 дугаар руу холбогдоорой. Хэрвээ ярих боломжгүй байвал мессеж бичээд үлдээгээрэй. Бид тань руу эргэн холбогдох болно.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.