ХАБЭА хариуцсан ажилтан (Оюу Толгой төсөл)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хууль тогтоомж болон холбогдох стандартыг ажлын байранд хэрэгжүүлэх
- Нийт ажилтнуудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах
- Компанийн хэмжээнд ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах соёл, зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- ХАБЭА, БО-ны чиглэлээр их, дээд сургууль төгссөн
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах, төлөвлөх, тайлагнах чадвартай
- Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
Бид Танд олон улсын төслийн стандартын дагуу ажиллаж өөрийгөө улам илүү хөгжүүлэх боломжийг олгохын сацуу эрч хүчтэй, эерэг сэтгэлгээтэй манай хамт олны нэг гишүүн болохыг урьж байна.
- Зөвхөн анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдоно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарХАА, Байгаль экологи
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.