Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
-
Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох хууль, журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, компанийн мөнгөн урсгал болон үр ашгийн тайланг хянаж, дүгнэлт гаргах
-
Санхүүгийн тайлан, татварын тайлан, /бусад санхүүтэй холбоотой тайлан тооцоо/ гаргах
-
Санхүү хэлтсийн ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, удирдлагаар хангах
-
Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах
- Цалин урамшууллын тооцоог хянах
- Байгууллагын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хангалт, чанар, хэрэгцээ, ашиглалт, хадгалалт, түүний эх үүсвэрийн боломж, санхүүгийн чадавхыг хариуцан ажиллах
- Санхүүгийн баримт бүрдүүлэлтийг хангах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Ерөнхий нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
- Удирдан зохион байгуулах чадвартай;
- Хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй санхүүгийн баримт материал, тайлан тэнцлийг хянан шалгах, алдаа дутагдлыг олж илрүүлэх чадвартай;
- Монгол хэлний ярианы болон бичгийн зөв бичих чадварыг бүрэн эзэмшсэн;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх; /Санхүүгийн Смарт программ дээр ажиллах/
- Харилцааны соёлтой;
- Бусадтай хамтран ажиллах, харилцааны өндөр ур чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Шинэ санаа, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
- Ажлын ачаалал даах, хугацаанд нь ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
- Ажлын уян хатан цагтай. (08:00-17:00, 08:30-17:30, 09:00-18:00 09:30-18:30 цагаас сонгох боломжтой)
- Амт чанартай ажилчдын 1,2-р хоолтой
- Туршлагатай найрсаг хамт олонтой ажиллах
- Цаашид байгууллагадаа өсөн дэвших, карьер өсөх боломж нээлттэй
- Хувь хүний хөгжлийг дэмжих хөтөлбөрүүд
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАхлах мэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.