Терминалын тасралтгүй, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
Терминалын үйл ажиллагааны технологийн процесс болон нэгдсэн графикийг батлан, мөрдүүлэх;
Авто болон төмөр замын тээвэрлэлтийн үйл явцыг технологид нийцүүлэн зөв зохион байгуулж буйд хяналт тавих;
Ээлжийн ажилчдын ажиллах хуваарийг батлан мөрдүүлж, шаардлагатай шуурхай зохицуулалтыг хийж терминалын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах;
Хоногийн ажлын мэдээ тайланг хянан баталгаажуулан компанийн удирдлагад тогтоосон цагуудад тухай бүр мэдээлж байх;
Терминалд гэрээгээр ажил үүрэг гүйцэтгэж буй бусад байгууллагуудын ажиллагсадын үүргийн гүйцэтгэлд хяналт тавьж, нийт ажиллагсадын хоорондын ажлын уялдаа холбоог бүрдүүлэн, удирдлагаар хангах;
Терминалын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг ашиглалт бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөрөнгийг эвдэж гэмтээх, зориулалтын бусаар ашиглах зэрэг тохиолдлууд илэрвэл таслан зогсоох, засч залруулах зохих яаралттай арга хэмжээг авна. Шаардлагтай тохиолдолд компанийн удирдлагад мэдэгдэх, хуульд заасан арга хэмжээг авах;
Технологит ажилагаанд гарч болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх, эрсдэл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, хохирлын хэмжээг хамгийн бага байхуйц ажил зохион байгуулах, терминалд ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцлийг хангах.
Шаардлагтай тохиолдолд дараах ажлыг гүйцэтгэх, холбогдох ажилнуудад зааж, зааварлах чадвартай байх. Үүнд:
Контрактийн гэрээнд заасан компаниас олгосон эрхүүд;
Хууль, тогтоомжинд заасан бусад эрх.
-Удирдах ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай байх;
-Удирдах түвшинд тайлан мэдээ бэлтгэх, тайлагнах, урт, дунд хугацааны үйл ажиллагааны стратеги тайлан мэдээ бэлтгэх, хэрэгжүүлэх чадвартай
-Харилцааны соёлтой, хэлэлцээр хийх өндөр чадвартай
-Бие даан болон багаар ажиллах чадвартай
-Оффисын бүхий л тоног төхөөрөмж, компьютерын программ (ERP, Office 365, MS office-н программууд) дээр бүрэн ажиллах чадварыг эзэмшсэн байх
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.