Уулын сургагч багш
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Сургалт хөгжлийн үйл ажиллагааны хүрээнд аюулгүй, үр ашигтай ажиллах, техникийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын сургалт, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, талбайн болон танхимын сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, үр дүнг үнэлэх, хянах, тайлагнах,
- Холбогдох дүрэм журмын дагуу уулын хэсгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар болон хувь хүний ур чадварын түвшинг тогтоож шалгалт авах, үнэлэх,
- Байгууллага газар хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх,
- ХАБЭА-н дүрэм журмыг мөрдөж ажиллах, хөдөлмөрийн сахилга баттай, ажлын байрны эмх цэгцтэй хариуцан ажил үүргийг аюулгүй, чанартай гүйцэтгэх,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженер, инженерингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, материал боловсруулж, зааж байсан туршлагатай,
- Хүнд машин механизмын механикийн болон сургагчийн туршлагатай,
- Техникийн баримт бичигт ашиглах Англи болон Орос хэлний мэдлэгтэй,
- Техникийн гарын авлага болон сэлбэгийн номыг уншиж ойлгодог байх,
- Техникийн паспорт тоног төхөөрөмжийн схем зураг ойлгодог байх,
- Уул уурхайн машины шинэ технологи санаачилгыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх,
- Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай,
- Мэргэжлийн дагуу холбогдох хууль эрхийн бичиг баримт, актуудыг судалсан байх,
Нэмэлт мэдээлэл
- Цаг менежмент болон хувийн зохион байгуулалт сайтай,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай,
- Идэвх санаачилгатай, хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэл тэмүүлэлтэй,
- Хурдан шуурхай шийдвэр гаргах чадвартай,
- Удирдах, манлайлах ур чадвар сайтай,
Бусад
БайршилДорнод аймаг
СалбарУул уурхай
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.