Давхар даатгалын менежер /Англи хэл сайн байх/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Гэрээ хэлцлийн бүртгэлийг хөтлөх, гэрээтэй холбоотой өглөг, авлагыг барагдуулах
- Даатгалын үйл ажиллагаанд мөрдөгдөх заавар, нөхцөл, журмыг шинэчлэх
- Даатгалын шинээр болон сунгалт хийгдэж буй гэрээнүүдийн хариуцлагын хэмжээг судлан давхар даатгал хийх эсэх талаар судлагаа хийх
- Даатгалын гэрээний эрсдэлийг зөв тооцоолох
- Даатгуулагч нарын зах зээлийн хэрэгцээг судлах
- Даатгуулагчаас ирүүлсэн хүсэлт болон материалыг хүлээн авч судлах, даатгуулагчидад зөвлөгөө өгөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Даатгал, Эдийн засаг, Санхүү, Бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх,
- Даатгалын бүтээгдэхүүний талаар тайлбар,зөвлөгөө өгөх чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Өөрийгөө илэрхийлэх ур чадварыг зохих түвшинд эзэмшсэн
- Гадаадын болон дотоодын байгууллага, хүмүүстэй гэрээ хэлцэл хийх
- Олон улсын чанартай уулзалт семинарт оролцож шаардлагатай үед илтгэл тавих, танилцуулга хийх чадвартай байх
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарДаатгал
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.