Боловсруулах үйлдвэрийн туслах операторч (Тээрэм)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, тосолгоо, үзлэг, цэвэрлэгээг хариуцан ажиллана.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, дүрэм, зааврыг чанд мөрдөн ажиллах
- Өөрийн хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавих
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Холбогдох чиглэлээр МСҮТ төгссөн, мэргэжлийн сургалтанд хамрагдсан
- Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай
Нэмэлт мэдээлэл
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
- Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
- Тав тухтай хотхонд байрлана;
- Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
- Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
- Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
- Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.