Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Хариуцсан брэндийн борлуулалт ба хамтын ажиллагааг үр ашигтайгаар зохион байгуулах, Захилагчын өгсөн захиалгад хяналт тавих, Худалдан авалтын багт төлөвлөгөө гаргаж өгөх. Үйлдвэрлэгч компанитай захиалсан бүтээгдэхүүний талаарх мэдээллээр хангах, байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, борлуулалтын үр дүнгийн тайлан дүгнэлт гаргаж шаардлагатай санал санаачлага гаргах. Багаа удирдан зохион байгуулна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Бизнесийн удирдлага,Гадаад худалдааны чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
2. Борлуулалтын чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай.
3. Барилга болон техникийн мэдлэгтэй
4. Бизнесийн төсөл, тайлан төлөвлөгөө гардан хийх чадвартай.
5. Шинэ санаа дэвшүүлэн, удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх чадвартай.
6. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
7. Борлуулалтын анализ, судалгаа шинжилгээ хийх, шийдвэр гаргах.
8. Харилцааны өндөр ур чадвартай байх.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.