Уурхайн жолооч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Өглөө, өдөр, оройн ээлжид уурхайн ажилтнуудыг KAMAZ, Hyundai County болон Universe aвтобусаар Үйлдвэр, уурхайн хаягдлын далан, Улаанбулаг, Нуруулдан уусгалт, Захиргааны оффис, Засварын шопын чиглэлд уурхайн ажилтнуудыг тээвэрлэн ээлж солих, шаардлагатай тохиолдолдд захиргаа аж ахуйн хэлтсийн менежер, Барилгын мастерийн удирдлага дор уурхайн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, ажилтнуудын тав тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана;
- Мөн шаардлагатай үед орон нутаг болон Улаанбаатар хот руу ажилтнууд тээвэрлэх, хариуцсан автобус болон тээврийн хэрэгсэлдээ үзлэг цэвэрлэгээ хийнэ;
- Удирдах ажилтны өгсөн үүрэг даалгаврыг найдвартай чанартай хийж гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Монгол улсын D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх;
- Хүн тээврийн автобус барьсан туршлагатай байх;
- Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, ур чадвартай, дадлага туршлагатай байх;
- Багаар ажиллах чадвар сайтай, харилцааны соёлтой, хувийн өндөр зохион байгуулалттай байх;
- Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх;
- Сан техникч мужааны давхар үнэмлэхтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон Ажил горилогчийн анкетийг манай байгууллагын веб сайтаас авах боломжтой.
Бусад
БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.