Үйл ажиллагаа, хүнсний аюулгүй байдлын зохицуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн Үйл ажиллагааны зохицуулагчийн ажил үүргийнхээ хувиар Компанийн бодлого, журмын дагуу Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын зохицуулалтын шаардлагад нийцүүлэн хоол хүнсний үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, аливаа зөрчлийг ОТ-н удирдлагадаа шууд мэдээлж ажиллахад оршино.
- Тусгай арга хэмжээний хоол, үйл ажиллагаа, VIP хоолны үйлчилгээг зохион байгуулахад болон янз бүрийн хэлтсүүдэд шаардлагатай хоол, ундааны бусад тусгай шаардлагыг хангахад туслах
- Аудитын зөвлөмжийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хариуцах
- Найрлага, бэлэн бүтээгдэхүүнийг зөв температурт хадгалахыг шалган баталгаажуулах
- Ажилтнууд болон ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй байдлын арга хэмжээ, чанарын хяналтыг дагаж мөрдөх байдлыг хянах чадвартай байх
- Хоолны үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэлтэй холбоотой тайлан, бусад бүртгэлд дэмжлэг үзүүлэх, үүсгэх, хөтлөх
- Гэрээт гүйцэтгэгчид Оюу толгой төслийн удирдлага болон улсын мэргэжлийн хяналтын янз бүрийн байгууллагуудаас тогтоосон стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг шалгахын тулд гал тогооны болон бусад хүнсний хэсгүүдэд аудит хийх чадвартай байх
- Төслийн талбайн хүн ам зүйн янз бүрийн хэсэг бүлгийн амтлах мэдрэмж/дур сонирхол, бодит шаардлагад нийцүүлэн бүх кемпэд ашигладаг төрөл бүрийн цэсийг бэлтгэхэд туслах чадвартай байх
- Гал тогоонд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Чанарын хяналтын журмыг шалгаж, сайжруулах.
- Одоогийн байгаа журмыг өөрчлөхөд туслах, шинийг боловсруулах чадвартай байх
- Хоол, ундааны хэрэгцээг хангах, хүнсний үйлдвэрлэлийн хэсгийн техникийн бусад шаардлагыг хангах бусад хэлтэстэй харилцах
- Холбогдох тайлан мэдээг бэлтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний инженер технологич, эрүүл ахуйч, заал зохион байгуулагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2 доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Тусгай хүлээн авалт, арга хэмжээ, тусгай үйлчилгээг зохион байгуулах мэдлэг, туршлага, ур чадвартай байх;
- Харилцааны чадвар сайтай, сургалт зааварчилгаа олгох болон хамт олныг манлайлах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
- Оффисын хэрэглээний программ хангамж ашиглах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Ажиллах хэлтэс нэгж: Оюу толгой уурхайн талбай Сайт, кемпийн үйлчилгээний хэлтэс
- Ажил амралтын хуваарь: 14/14
- Ээлжийн хуваарь: Өдөр
- Өдөрт ажиллах цаг: 10 цаг
- Гэрээний хугацаа: 6 сар
- Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2025-03-06
- Дэлгэрэнгүй мэдээллийг “Өгөөмөр Гавилууд” ХХК фейсбүүк пейж хаяг болон 88002168 дугаараас авах боломжтой.
- Жич: Зөвхөн анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.