НАРИЙН БООВНЫ ТОГООЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Нарийн боовны төрөл бүрийн бүтээгдэхүүн бэлтгэх
- Нарийн боовыг жигнэх, чимэглэх, хадгалах
- Бүтээгдэхүүний чанарыг хянах, шаардлагатай тохиолдолд засварлах
- Орц, материалын хэмжээг зөв тооцоолох
- Ажлын байрандаа цэвэрлэгээ, ариун цэврийн шаардлагыг чанд мөрдөх
- Нарийн боовны шинэ жор, загварыг турших
- Захиалга, үйлчлүүлэгчийн хүсэлтэд үндэслэн бүтээгдэхүүн бэлтгэх
- Ажлын явцыг хянах, тайлагнах, шаардлагатай үед багийн гишүүдтэй хамтран ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нарийн боов, жигнэмэгийн үйлдвэрлэлд туршлагатай байх
- Ажлын цагийн хуваарийг дагах чадвартай
- Багаар ажиллах, харилцаа холбоо сайтай байх
- Тогтмол, хариуцлагатай, цаг баримталдаг байх
- Нарийн боовны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
Тэсо Группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон “УЯН ХАТАН ЦАГ”- ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН”-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг “ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ”-ууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх “ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ”хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
СалбарРесторан, хоол үйлдвэрлэл
ТүвшинАжилтан
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.