СУДАЛГААНЫ МЕНЕЖЕР /ТЭСО ИНВЕСТМЭНТ ХХК/
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Судалгааны баг бүрдүүлэх, судалгааны ажлын чанарыг хангах, судалгааны үр дүнг тайлагнах
- Бизнесийн болон нийгмийн судалгааны цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ, анализ хийж, үр дүнг боловсруулах;
- Захиалагч байгууллагуудтай хамтран ажиллах харилцааг удирдан авч явах
- Судалгааны төлөвлөгөө боловсруулах
- Судалгааны ажлын явцыг хянах
- Судалгааны багийн гишүүдийг сургах, хөгжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Социологич, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх
- Судалгааны чиглэлээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх
- Статистик, эконометриксийн аналитик арга зүй, программ хангамжийн мэдлэгтэй;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, судалж буй чиглэлээр холбогдох материалыг уншиж ойлгох, дүгнэх чадвартай;
- Хариуцлагатай, багаар ажиллах чадвартай;
- Цаг төлөвлөх, хувийн зохион байгуулалт сайтай.
Нэмэлт мэдээлэл
Тэсо группийг сонгох шалтгаан:
- Ажлын үр дүнг үнэлж чаддаг, ахиж дэвших хөгжих боломжоор дүүрэн, албан тушаалын онцлогт тохирсон "УЯН ХАТАН ЦАГ" -ийн системтэй.
- Ажилтны ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн "ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН"-ийн системийг нэвтрүүлсэн.
- Ажилтны бүтээмж, шинэ санаа, санаачлагыг нээлттэй сонсож, ажил хэрэг болгоход дэмждэг "ЗӨВ САНАЛЫН СИСТЕМ, САЙН ДУРЫН СОНИРХЛЫН КЛУБ"-ууд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг.
- Ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагын дэргэдэх "ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ" хүүхдийн цэцэрлэгийг 2019 оноос байгуулаад явж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ, ЭРЧ ХҮЧТЭЙ ЗАЛУУ ХАМТ ОЛОН ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
СалбарХарилцаа холбоо, шуудан
ТүвшинМенежер
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.