Пример агро ХХК-ийн импорт, гадаад худалдааны үйл ажиллагааг зохион байгуулж, нөөцийн тасралтгүй байдлыг хариуцан ажиллана.
- Гадаад худалдааны гэрээ хэлцэл хийх, хэрэгжилтийг хангах,
- Бараа татан авалтыг оновчтой зохион байгуулж ажиллах,
- Бараа бүтээгдэхүүний гадаад болон дотоод зах зээлийн судалгаа хийх, мэдээллээр хангах,
- Бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, хөгжүүлэх
- Шинэ бүтээгдэхүүн импортлох, импортын үйл ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санаачлага гаргах, хэрэгжүүлж ажиллах
- Бизнесийн удирдлага, гадаад харилцаа, худалдааны чиглэлээр их дээд сургууль төгссөн байх,
- Орос хэлний бичгийн болон ярианы өндөр түвшиний мэдлэгтэй байх,
- Худалдааны гэрээ, хэлцэл хийх, хууль эрх зүйн мэдлэгтэй байх,
- Тээвэр, логистик, гааль, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, эрэлт хангамж зэрэг үйл ажиллагааг зохицуулах чадвартай байх,
- Англи хэл, ХАА-н салбарын мэдлэгтэй бол давуу тал болно,
- Оффисын программууд бүрэн эзэмшсэн байх,
- Эерэг бүтээлч хандлагатай, багаар ажиллах чадвартай байх,
- Логик сэтгэлгээ сайтай, хурдтай байх,
Бид найдвартай, баталгаатай, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг.
Хотын төвд оффистой, найрсаг хамт олон тантай хамтарч ажиллах болно.
Үндсэн цалингаас гадна ажлын үр дүнгээр урамшуулах системтэй.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.