ТҮГЭЭЛТИЙН МЕНЕЖЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Бараа хүргэлтийг цаг хугацаанд нь тоо ширхгийн болон чанарын доголдолгүйгээр хурдан шуурхай хүргэх ажлыг зөв зохион байгуулах
- Хариуцсан түгээлтийн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах, түгээлтийг цаг хугацаанд нь гаргах ажлыг зохион байгуулах
- Түгээлтийн маршрутад байнга хяналт тавьж ажиллах
- Борлуулалтын алба, болон харилцагч хоорондын хамтын ажиллагааны явцад компанийг төлөөлөн хамтран ажиллах
- Компанийн санхүүгийн тайланд үндэслэж түгээлтийн тайлан, түгээлтийн үйл ажиллагааг өдөр, сараар оновчтой төлөвлөж зөв зохион байгуулах
- Түгээлтэд гарч байгаа ажилтнуудын өдрийн ачааллыг тэнцвэржүүлэн, түгээлтийн оновчтой хуваарилалтыг гаргах
- Түгээлтийн ажилтнуудын сургалт, хөгжилтэй холбоотой ажлыг зохион байгуулах
- Бараа бүтээгдэхүүний буцаалтын авах үйл ажиллагааг зөв зохион байгуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
1. Тээвэр, ложистик, худалдаа бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй
2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан
3. Оффисын хэрэглээний программууд дээр ажиллах мэдлэг чадвартай
4. Удирдлагын аль нэг чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
5. Тайлан мэдээ бэлтгэх чадвартай
- Аливаад чин сэтгэлээсээ ханддаг
- Бүтээлч шинэлэг сэтгэлгээтэй
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Хариуцлагатай, шударга
Нэмэлт мэдээлэл
Бидэнтэй хамтран ажилласанаар:
- Хоол унааны мөнгөтэй
- Гар утасны ярианы хөнгөлөлт
- Урамшууллын тусгай купон
- Ажиллахад таатай орчин нөхцөл, найрсаг хамт олон танийг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарХудалдаа, Борлуулалт
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.