Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЗАСВАРЫН ИНЖЕНЕР

3,000,000 - 4,000,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Засварын ажлын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж батлуулах
  • Засварын төлөвлөлтийн ажлын 7 хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөөг холбогдох ажилтнуудад танилцуулж мөрдүүлэх, хэрэгжилтийг хянах
  • Техникийн бэлэн байдлыг сайжруулах талаар эвдрэл, засвар, үйлчилгээний түүх, статистик судалгаанаас дүгнэлт гаргах 
  • Техникт тавигдах сэлбэг, засварын ажил дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Техникийн их засварын төлөвлөгөөг холбогдох нэгжийн удирдлагуудтай хамтран гаргах
  • Техникүүдийн элэгдэл хорогдлыг тооцоолж, засварын ажлыг урьдчилан төлөвлөх
  • Засварын ажлыг бэлтгэх ажлыг зохион байгуулж, автомашины засварын сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох
  • Техникүүдийн сэлбэг захиалга хийж, батлуулах
  • Компанийн нийт техникүүдийн мото цаг, эвдрэлийн тайланг гаргах /холбогдох ИТА нартай хамтран ажиллана/

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Автын инженер, Механик авто ашиглалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Засварын төлөвлөлтийн инженерээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай байх
  • Компьютерын программууд дээр ажиллах бүрэн чадвартай байх
  • Инженерийн сэтгэлгээ сайтай
  • Аюулгүй ажиллагааны мэдлэгтэй, аюул, эрсдлийг урьдчилж илрүүлэх, үнэлэх, богино хугацаанд санал, шийдвэр гаргах чадвартай байх
  • Судалгаа, дүн шинжилгээ хийх, нягтлах, бичиг баримт, тайлан, төлөвлөгөө, гэрээ хэлцэл, санал, зөвлөмж, дүгнэлт боловсруулах, хянах, нэгтгэн дүгнэх ур чадвартай байх

Нэмэлт мэдээлэл

Очир Ундраа Группын салбар компани болох МЕРА ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, дэд бүтцийн салбарт аж үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл эрхэлж, өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг үндэсний хөрөнгө оруулалттай хувийн байгууллага юм. Бид аюулгүй, найдвартай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, харилцагчиддаа хүргэж, олон улсын жишиг, стандартын түвшинд үйл ажиллагаагаа явуулж, салбартаа дэвшилтэт техник, технологи, ноу-хауг тэргүүлэн нэвтрүүлж, ижненерчлэлийн шилдэг шийдлүүдийг санал болгож, харилцагчдад хүргэх үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулахыг эрхэмлэн зорьж ажилладаг.

Таныг уул уурхайн салбарт мэргэжлээрээ өсөн дэвжих боломж, гүйцэтгэлээс хамаарсан өрсөлдөхүйц цалин урамшуулал, эрүүл мэндийн цогц даатгал, найрсаг хамт олон, ажлын таатай орчин хүлээж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас80964950, 75556677

Зар нийтэлсэн огноо

2025-02-07 08:53

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Хүний нөөцийн мэргэжилтэн ( Уурхайд )ХОС ХАС ХХК
2025-02-10
Хүний нөөцийн дадлагажигчЭпирок Монголиа ХХК
2025-02-05
Шат угсрагчСкай Инфра Групп ХХК
2025-01-27
ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН СУРГАГЧ БАГШЭрч майнинг
2025-02-03
ТЕХНИК ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРКомацу гови ХХК
2025-02-04
ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИНЭрч майнинг
2025-01-31
Аюулгүй байдлын мэргэжилтэн"Зэс эрдэнийн хувь" ХХК
2025-01-17
Автокраны оператор"Зэс эрдэнийн хувь" ХХК
2025-01-23
УУЛЫН СУРГАГЧ БАГШИх говь энержи ХХК
2025-02-03
Засварын Төлөвлөлтийн ИнженерNaran Mandal Enterprises LLC
2025-02-06
ХАБЭА-н мэргэжилтэнХавцгайт Их Хайрхан ХХК
2025-02-04
АХЛАХ ТОГООЧ /УУРХАЙД/ЮБИКСОЛЮШН ХХК
2025-02-03
ҮЙЛДВЭРИЙН БАЯЖУУЛАГЧ /НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР/Энержи Ресурс ХХК
2025-01-29
Эмч, эрүүл ахуйч /Өмнөговь аймаг Гурвантэс /Платинум Ланд ХХК
2025-01-28
Kamatsu WD600 Бульдозерийн оператор /Дорноговь/МАК Цемент ХХК
2025-01-21
КЕМП МЕНЕЖЕРМаксгүүр транс ХХК
2025-02-02
Мэдээлэл, бичиг хэргийн ажилтанМаксгүүр транс ХХК
2025-01-24
Үйлдвэрийн лаборантМонтай Эрдэнэ ХХК
2025-01-16
МаркшейдерБи Си Эйч Ресурс ХХК
2025-01-20
БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТАН /ТӨВИЙН БҮС/Хан Алтай Ресурс ХХК
2025-01-27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.