Санхүү хариуцсан дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Группийн хэмжээнд охин компаниудын бизнесийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэх;
- Санхүүгийн үр ашгийг тогтвортой өсгөх, санхүүгийн хөшүүргүүдийг оновчтой ашиглах, санхүүгийн эрсдэлийг бууруулах;
- Компанийн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт боловсруулах, хэрэгжүүлэх;
- Удирдлагуудыг тайлан мэдээгээр хангах;
- Санхүүгийн тооцоо, шинжилгээ хийж, удирдлагын шийдвэр гаргалтад тухай бүрд дэмжлэг үзүүлэх;
- Санхүүгийн модель боловсруулах, хөгжүүлэх, оновчтой ашиглах;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүүгийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлийн чиглэлээр удирдах албан тушаалд 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн модель, төсөв, тайлан, хөрөнгө оруулалтын тооцоо боловсруулах өндөр чадвартай;
- Логик сэтгэлгээтэй, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай;
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх хурдтай, оновчтой санал дэвшүүлэх чадвартай;
- Дижитал санхүүгийн хэрэгсэл, программ хангамж (Excel advanced, ERP систем гэх мэт, PBI)-ыг чөлөөтэй ашигладаг;
- CFA зэрэгтэй бол давуу тал болно;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинНэгжийн дарга
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.