ЗАСВАРЫН КЛЕРК
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Уурхайн засварын хэсэгтэй холбоотой бичиг хэргийн ажлуудыг хийж гүйцэтгэх;
- Уурхайд ажиллаж байгаа болон зогсож байгаа нийт техникүүдийн гүйцэтгэл, ажилласан цагууд, засвар хийгдсэн байдал болон засварын мэдээ бүртгэх;
- Засварын ажилчидтай холбоотой гомдол санал зэргийг албан байдлаар хүлээж аван засварын удирдлагуудад уламжлах;
- Техникийн эвдрэл гэмтлийн дуудлагыг түргэн шуурхай хүлээн авч мастерууд болон ахлах инженерүүдэд мэдээлэх;
- Техник хүлээлцэх баримтууд болон засварчдын ажлын мэдээллийн хуудаснуудыг хүлээн авч засварын инженерүүдэд нэгтгэл болгон дараагийн ээлжийн төлөвлөгөөнд оруулан бэлдэж өгөх, бүртгэл түүх болгон хадгалах;
- Техникийн хувийн хэргийн бүртгэл хөтлөх, техникийн үйлчилгээ болон урсгал засварыг цаг тухайд хийлгэх дээр анхаарч ажиллах;
- Засварын хэсгийн өдөр тутмын ажлын хүлээлцэх акт баримт материалуудыг бүрдүүлж холбогдох ажилчид удирдлага нарт баримтжуулсан байдлаар холбож хүлээлгэж өгөх;
- Бусад хэсгүүдтэй уялдаа холбоотой ажиллаж, хийгдэх засвар үйлчилгээний ажлыг урьдчилж мэдэгдэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
- Техникийн талын мэдлэгтэй, энэ салбарт албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
- Бүртгэл хөтлөх, төлөвлөгөө тайлан гаргах, бичиг баримт боловсруулах, архивлах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Дорноговь аймгийн Мандах суманд байрлах нүүрсний уурхайд 14/14 ээлжийн хуваариар ажиллана.
Бусад
БайршилДорноговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.