Скрам мастер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Agile-ийн Scrum, Kanban аргачлалуудыг багт хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах , өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, багийн шинэ гишүүдийг багт уусгах
- Daily, Sprint Planning, Review, Retrospective зэрэг уулзалтуудыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах, багийн үр дүн гүйцэтгэлд ахиц гаргуулах
- Багийн velocity, burn-down chart, явцын хяналтыг тогтмол шинэчилж удирдлагад тайлагнах
- Бүтээгдэхүүн ба төслийн зорилго, шаардлагын дагуу шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Төслийн ажлын бүтцийн задаргааг тодорхойлох, RACI матриц, төсөв, нөөцийн төлөвлөлтөд оролцох
- Эрсдэлийг илрүүлж, бууруулах арга хэмжээг зохион байгуулах
- Өөрчлөлтийн удирдлагын процессыг хэрэгжүүлэх
- Хамтын ажиллагаатай, идэвхтэй багийн соёлыг бүрдүүлэх
- Асуудлыг түргэн шийдвэрлэх, саад бэрхшээлийг арилгах
- Төслийн явцын тайланг долоо хоног, сар, улирал тутам гаргах
- Төслийн нэгдсэн хяналт, баримт бичгийн бүрдлийг хангуулах
- Оролцогч талуудад мэдээллийг цаг тухайд нь хүргэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Төслийн менежмент, бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн менежмент, Мэдээлэл технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Төслийн менежер эсвэл Scrum Master–аар ажиллаж байсан туршлагатай
- Agile - Scrum арга зүйн мэдлэгтэй, туршлагатай
- Төслийн менежментийн процесс, хэрэгжүүлэх хэрэгслүүд (Jira, Trello, ClickUp, MS Project гэх мэт) дээр ажиллах чадвартай
- Өөрчлөлтийн удирдлага, эрсдлийн менежментийн мэдлэгтэй
- Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх ур чадвартай
- Багийн уур амьсгалыг бүрдүүлэх, зөрчил зохицуулах чадвартай
- Оролцогч талуудтай шуурхай, ойлгомжтой харилцах чадвартай
- Илтгэх, танилцуулах, тайлбарлах чадвартай
- Скрам соёлыг төлөвшүүлэх, практикийг нэвтрүүлэх чадвартай
- Ажлыг цаг хугацаанд, чанартай гүйцэтгэх чадвартай
Нэмэлт мэдээлэл
- PMP, CSM, PSM зэрэг Scrum Master сертификаттай
- Төслийн менежментийн сургалт, сертификаттай бол давуу тал болно
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээллийн технологи, программ хангамж
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.