• Терминал Логистикийн Төвийн болон компанийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандарт, нийтлэг журмыг судлан Терминал Логистикийн Төвийн ХАБЭА-н журмыг мөрдүүлж, хяналт тавих
• Ажилтнуудыг өдөр тутмын удирдамж, заавраар хангаж, журмын хэрэгжилтийг хангуулах,
• Эрсдэлийн үнэлгээ хийх, ажилтан болон үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээллийн самбар, санамжуудыг боловсруулан байршуулж, Терминал Логистикийн Төвийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг санамж, зөвлөмжөөр хангаж ажиллах,
• Үйл ажиллагааны явцад бий болсон болон болзошгүй осол, аваарын үед яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, мөн, хими, биологи, физикийн хүчин зүйлүүд нь ажлын байрны эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болох аюултай нөхцөл гарахаас сэргийлж ажиллана.
• ХАБЭА-н журам стандарт мөрдүүлэх сануулсан тухай тогтмол тэмдэглэл хөтлөх, зөрчигчдөд хариуцлага тооцох,
• Шинээр ажилд орж буй ажилтнууд болон бусад ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулах, хууль, дүрэм, стандарт норм өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн даруйд удирдлагад мэдэгдэн Терминал Логистикийн Төвийн журам стандартыг, шинэчилж чанарын асуудал хариуцсан менежерээр хянуулах,
• Удирдлагаас тогтоож баталсан төлөвлөгөөний дагуу нийт ажилчид болон шаардлагатай гэж үзсэн ажилтнуудад ганцаарчилсан сургалт явуулах.
• Их дээд сургууль төгссөн
• ХАБЭАА/ инженер бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ батламж авсан
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан,
• Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх,
• Багаар болон бие даан ажиллах, яаралтай, онцгой байдал үүсэхэд үйл ажиллагааг зохион байгуулах чадвартай,
• Хувийн зохион байгуулалт, хариуцлага сайтай
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.