ЕРӨНХИЙ ТОГООЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний түүхий эдийг анхан шатны болон дулааны боловсруулалтанд оруулж батлагдсан жор, технологийн дагуу хоол үйлдвэрлэх ажиллагаанд хяналт тавих,
- Хоол, бүтээгдэхүүнээс дээж авах, устгах, хянах үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдээс хоолны амт, чанартай холбоотой гарсан санал, гомдлыг судалж тухай бүр барагдуулж байх,
- Ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа, ариутгал, цэвэрлэгээний зааврыг боловсруулж ажлын байранд мөрдүүлэх,
- Өөрийн багт ажиллаж байгаа тогооч нарыг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах,
- Хамтран ажиллах байгууллагаас ирсэн меню болон хоолны амт чанартай холбоотой захидалд хариу өгөх, санал бичих, асуудал шийдвэрлүүлж ажиллах,
- Бүтээгдэхүүний өртөг зардал тооцох нягтлан бодогчтой хамтран ажиллах,
Ажлын байранд тавигдах шаардлага
- Хүнсний технологич болон тогооч мэргэжлээр дээд боловсролтой байх;
- Хоол үйлдвэрэллийн салбарт 3-5-аас дээш ажиллаж байсан туршлагатай байх;
- Хүнсний аюулгүй байдлын талаар нэмэлт сургалтанд хамрагдаж байсан бол давуу тал болно.
- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх;
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэл тэмүүлэлтэй байх;
- Удирдан зохион байгуулах ур чадвартай / баг хамт олныг бүрдүүлж чиглүүлэх, сургах, хөгжүүлэх, зөвлөх гэх мэт/;
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарРесторан, Хоол үйлдвэрлэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.