ТЕХНИК АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нийт тээврийн хэрэгслүүдийн засвар ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хангах
- Тээврийн хэрэгслүүдийн их засварыг төлөвлөж, агергат, явах эд ангийн шаардлагатай засвар үйлчилгээг удирдан зохион байгуулах
- Тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг тухай бүр шалгаж, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр хяналт тавих
- Шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалтыг гаргаж, худалдан авалтад хяналт тавих, хүлээн авах, техникт суурилуулах
- Ажлын байрны тодорхойололтод заагдсан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ
Ажлын байранд тавигдах шаардлага
- Автын механик инженер эсвэл Дотоод шаталтын хөдөлгүүрчин мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- Хүнд даацын тээврийн хэрэгслийн засвар оношилгоогоор 2-с дээш жил ажилласан туршлагатай байх. /Howa, Nord хятад техникүүдийн засварын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно./
- Их засварын төлөвлөлт хийх чадвартай байх
- Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- ERP дээр ажилладаг бол давуу тал болно
- Бичиг баримт хөтлөх, боловсруулах, тайлагнах чадвартай байх
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Цагаан хад суурьшлын бүст 15/15 ээлжийн хуваариар ажиллах боломжтой байх
- Ажлын ачаалал даах чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллаж, өсч хөгжих эрмэлзэлтэй байх
Хэрэв та зарлагдсан ажлын байрыг сонирхож байвал өөрийн бүртгэлтэй анкетыг илгээнэ үү.
Эсвэл зар дээрх хаягийн дагуу ирж цаасаар анкет бөглөн уулзах боломжтой.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарТээвэр, гааль, агуулах
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.