АНГЛИ,ХЯТАД ХЭЛТЭЙ СЭЛБЭГИЙН ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн худалдан авалтын бодлого журмын дагуу уул уурхайн хүнд машин механизмын худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлж буй эсэхэд хараат бус хяналтыг хэрэгжүүлэх;
- Сэлбэг худалдан авалтын үйл ажиллагаанд хараат бус хяналтыг хэрэгжүүлэх;
- Сэлбэгийн худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж техникийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх;
- Гэрээ болон гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;
- Гадаад, Монгол хяналтын мэргэжилтнүүдтэй мэргэжлийн түвшинд хамтын ажиллагаа үзүүлэх, дэмжин ажиллах;
- Шаардлагатай бусад сэлбэг худалдан авалтын хяналтын чиг үүргүүд;
Ажлын байранд тавигдах шаардлага
- Механик инженерийн чиглэлэлээр бакалаврын боловсрол эзэмшсэн уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
- Худалдан авалтын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
- Өртөг зардал болон үнийн судалгаа хийх зэрэг санхүүгийн анхан шатны мэдлэгтэй.
- Хятад, Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
- Багаар ажиллах, бичиг баримт боловсруулах, акт боловсруулах чадвартай.
- Компьютерийн хэрэглээний программуудыг MS office, MS project г.м өндөр түвшинд ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Сард 1 удаа 7 хоногоор уурхайн бүсэд ажиллах боломжтой байх.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарАвтомашины засвар үйлчилгээ
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.