Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй төрийн хэвлэл мэдээллийн цорын ганц байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг монголчууддаа хүргэх хамгийн шуурхай, баталгаат эх сурвалж болж ирсэн.
МОНЦАМЭ агентлаг нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын VOA, ОХУ-ын ТАСС, БНХАУ-ын Xinhua, Япон улсын Kyodo news, БНСУ-ын Yonhap, БНТУ-ын Anadolu, БНС Вьетнам улсын Үндэсний мэдээллийн VNA агентлаг, БНАСАУ-ын KCNA зэрэг дэлхийн нэр хүнд бүхий мэдээллийн агентлагуудтай санамж бичиг байгуулан өдөр тутам мэдээ мэдээлэл солилцож, улс орноо гадаадад таниулан сурталчилж байна.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.