Цахилгааны инженер (Сэргээгдэх ЭХ, Реле хамгаалалт)
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн хэрэгжүүлж буй цахилгааны инженеринг зураг болон цахилгаан хангамжийн байгууламжийн зураг төслийн, барилга угсралтын төслүүдэд хамтран ажиллах
- Цахилгааны зураг, схем зурж боловсруулах, төхөөрөмж тоноглол угсрах, угсралт болон туршилт тохируулгыг удирдлагын зааврын дагуу хийж гүйцэтгэх
- Төслийн цахилгаан хангамж, угсралтын ажлын хэрэгжилтийн явц, гүйцэтгэл болон хэрэглэгдэх материал, технологид мэргэжлийн болон чанарын хяналтыг хэрэгжүүлэх;
- Төслийн цахилгаан хангамж, угсралтын ажилтай холбогдох болон дэд бүтцийн баримт бичгийн бүрдлийг хангах, гүйцэтгэгчид хяналт тавих,
- Цахилгаан хангамжийн инженеринг шийдэл, дизайн зураг төсөл хянах, боловсруулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Эрчим хүчний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- 2-с дээш жил ажилласан туршлагатай байх
- РХА-ийн мэдлэгтэй байх
- Цахилгааны систем, цахилгааны асуудлуудыг шийдвэрлэх,
- Бие даан оновчтой шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх чадвартай
Нэмэлт мэдээлэл
Манай компани нь эрчим хүчний салбарт цахилгааны барилга байгууламжийн зураг төсөл, төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, цахилгааны барилга байгууламжийн барилга угсралт, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд эрчим хүчний салбарт 12 жил тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 гаруй ажилтантай.
Олон улсын ISO 9001: 2015, ISO 14001:2015, ISO 45001:2015 стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээг хүлээн авсан, мэдээлэл технологийн дэвшилтэт системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эерэг өөрчлөлт, хөгжлийн төлөө найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Бусад
БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.