Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЭРГЭН ИНЖЕНЕРИНГ СЕРВИСЭС ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Засварчин (Механикч)

1,800,000 - 2,100,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Хүнд үйлдвэр, уул уурхай, барилга, дэд бүтэц, инженерийн байгууламжын засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх (Үүнд: Тоног төхөөрөмж, инженерийн шугам хоолой, галын гидрант, барилга байгууламж)

  • Хийгдэж буй бүхий л ажил үүргийг MES компаны холбогдох стандарт, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх, тэдгээр шаардлагыг хангаж, аюулгүй ажиллагааг эрхэм болгон ажиллах

  • MES компанийн тоног төхөөрөмж дээр цэвэрлэгээ, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар ажил үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэх

  • Хуваарилсан төрөл бүрийн ажил үйлчилгээний талаар хэзээ хэрхэн хийх талаар ажлыг эрэмблэн санал гарган ахлах ажилтантай зөвлөлдөж аюулгүй, чанартай оновчтой хийж гүйцэтгэх

  • Шаардлагатай үед гар багаж, цахилгаан хэрэгслийг ашиглан засвар үйлчилгээний нөхөн сэргээх ажил хийх ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж ажлын орчныг цэвэр, аюулгүй байлгах

  • Хүлээн авсан ажил, захиалгын хуудаснуудаа ажил дууссаны дараа бүрэн бөглөж, хүлээлгэн өгөх засвартай холбоотой бүх бичиг баримтыг эмх цэгцтэй, журмын дагуу хөтөлж засварын ажил дууссаны дараах тоног төхөөрөмжийг дахин ашиглалтад бэлтгэж, цэвэрлэгээг хийх

  • Инженерийн байгууламж шугам хоолой, дэд бүтцийн ажлууд болох нөхөн сэргээх ажилд замаска татах, тусгай наалт наах, силикон татах, төрөл бүрийн будаг (хана, шал, тааз) хийх, бүх төрлийн хуулга наах гэх мэт болон үүгээр хязгаарлагдахгүй

  • Шаардлагатай үед их зогсолтын ажилд томилогдон засвар үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэн хуваарьт болон хуваарьт бус ажлуудад томилогдон төлөвлөгөөний дагуу эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэвшил, арга барилууд бусад журмыг дагаж мөрдөх

  • Тухайн засвар үйлчилгээтэй холбоотой хуваарь гаргах болон төлөвлөлтийн ажилд шаардлагатай сэлбэг хэрэгсэл, материалын талаар багтайгаа хамтарч ажиллах, тэдэнд туслах;

  • Мод, ган, төмөр, бетон, хуванцар гэх мэт олон төрлийн материалд суурилсан инженерийн задаргаа, тоног төхөөрөмжмйн хийцийн болон угсралтын ажил, засвар үйлчилгээний багтайгаа харилцан, хамтарч ажиллан, шаардлагатай нөөц, бусад төсөлд дэмжлэг туслалцааг үзүүлэх.

  • Шаардлагатай үед ахлах ажилтан, багийн ахлагч, засварчин гэх мэт ажил үүргийг орлон гүйцэтгэж, ажилчдыг удирдан зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Механик засварчин мэргэжлээр МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэшсэн, дадлагажин туршлагажсан байх.

  • 2-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

  • Монгол улсын жолооны B C M ангиллын үнэмлэхтэй мөн аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан байх.

  • Мэдээлэл цуглуулах, тайлбарлах, дүн шинжилгээ хийж танилцуулах чадвартай байх

  • Ажлын цаг баримтлах, зохион байгуулалтын өндөр хариуцлагттай байх.

  • Харилцааны ур чадвар болон бусад хамтрагч нартайгаа хамтран ажиллах ур чадвар сайтай байх

  • Excel, Power Point зэрэг MS Office-н үндсэн программ хангамжийг ашиглаж чаддаг байвал давуу тал болно.

  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байвал давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

Ажлын байрны зорилго нь  MES компанийн зорилго, төлөвлөсөн ажлыг биелүүлэхийн тулд засвар үйлчилгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлах, жигд үр дүнтэй засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Түүнчлэн засвар үйлчилгээний хэсэгт харьяалагдах тоног төхөөрөмж, олон төрлийн үйлдвэрлэгчийн гар багаж ашиглан төлөвлөсөн болоод гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаас гадна засвар үйлчилгээ үзүүлэх юм. Эвдрэл гарсан шалтгаан, эрсдэл учруулж болзошгүй тулгараад буй асуудлыг шалгах төхөөрөмж, гар багажуудын тусламжтай оношилгоо хийх, мөн нарийвчилсан үзлэг шалгалтуудыг засварчидтай хамтран хийж, аюулгүй ажиллагааг хянаж мөн хангаж ажиллах юм.

Ажилтанд санал болгох:

  • Өрсөлдөх цалин.
  • Ажил мэргэжлийн өсөлт, хөгжлийн боломжууд.

 

Сонирхсон ажил горилогчид, цахим шуудангаар CV-гээ илгээж 94108295, 99949102, утсаар холбогдож ярилцлага авахыг зөвлөж байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн

Холбоо барих

Утас94103300, 95010066, 77636677
Факс77636677

Зар нийтэлсэн огноо

2024-07-01 11:34

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Чанар хяналтын инженер /ЦахилгаанМ-Си-Эс Интернэйшнл ХХК
2024-06-12
СЭРЭЭТ ӨРГӨГЧИЙН ОПЕРАТОРМонгол Тайж Металл ХХК
2024-06-20
Ковшний операторМонгол Базальт ХК
2024-06-24
Механик инженерАмьюс
2024-06-17
ХАБЭА-н ажилтан/Барилга/Глобал Бридж Групп
2024-06-13
БҮРТГЭЛ ТАЙЛАН ХАРИУЦСАН АЖИЛТАНKitchen All
2024-06-26
ТӨСӨВЧИНБодь Интернэшнл ХХК
2024-07-03
Мах ангилан боловсруулах үйлдвэрт няравПлатинум Ланд ХХК
2024-06-19
Борлуулалтын менежер /Хэвлэлийн цаас/Улаанбаатар Принт ХХК
2024-06-12
Хангамж судалгааны менежерГовь ХК
2024-07-04
Technical and professional translatorЭн Си Си Эс ХХК
2024-06-19
Маркетингийн менежерЧингүүнбат ХХК
2024-06-11
ДЭВТЭРЛЭГЧSelengePress
2024-07-02
Төслийн баримт бичиг хяналтын ажилтанШУГАМ ХХК
2024-06-17
Борлуулалтын байцаагчБаатардулаан хан
2024-06-21
ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖЕРАйсмарк ХХК
2024-06-24
Суурь утас сүвлэх машины операторГовь ХК
2024-06-10
МЕХАНИКАйсмарк ХХК
2024-06-12
Үйлчлэгч /түр/М-Си-Эс Кока-Кола ХХК
2024-06-24
Дамжлагын оператор- УБ СХДМонцемент Билдинг Материалс ХХК
2024-07-03

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.