ГЕОТЕХНИКИЙН ТЕХНИКЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
Ерөнхий чиг үүрэг болон зорилго:
Гүний уурхайн малталт нэвтрэлт, бэхэлгээ, барилгын үйл ажиллагаанд компанийн тогтоосон стандарт, дүрэм журмын дагуу геотехникийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, мэдээлэл цуглуулах (мөргөцөгийн зураглал, бэхэлгээний боолт татах тест, лазер сканер), тухайн ажил гүйцэтгэлтэй холбогдох баримт бичгийг боловсруулж бүрдүүлэх, инженерчлэлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Геологи, Уул уурхай эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
- 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
- Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны чадамжтай байх
- Ажлын байрны аюул эрсдлийг таньдаг, аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно
Нэмэлт мэдээлэл
Байршил: Оюу Толгойн Гүний уурхайн төсөл
Бусад
БайршилӨмнөговь аймаг
СалбарУул уурхай
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Холбоо барих
Утас11310709, 75053939
Факс11310854
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.