САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зориулж эдийн засаг, бизнес, компанийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх
- Хөрөнгө оруулах боломжтой худалдан авагч болон компанийн санхүүгийн байдлын талаар мэдээлэл олж авах, хөрөнгө оруулалт татах
- Компанийн санхүүгийн төсөөлөл, актив, пассивын хугацааны зөрүүгийн тайлан, актив, пассивын бүтцэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө, эх үүсвэрийн оновчтой бүтцийг тодорхойлох
- Санхүүгийн шинжилгээний тайланг үнэн зөв боловсруулж, удирдлагыг мэдээллээр тогтмол хангах, өөрийн хариуцсан ажлаа шууд удирдлагад байнга тайлагнаж байх ба шууд удирдлагыг шаардлагатай бүх төрлийн мэдээ, мэдээллээр тухай бүр хангах
- Үнэт цаас, бонд, хувьцаа болон валютын зах зээлийн чиг хандлагыг судлан дүн шинжилгээ хийх
- Мэдээлэл хүссэн үйлчлүүлэгчид зах зээлийн нөхцөл байдал болон чиг хандлагын талаар мэдээлэл өгөх, дүн шинжилгээ хийх
- Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад чиг үүргийн дагуу
Ажлын байранд тавигдах шаардлага
- Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/
- Банканд ажиллаж байсан туршлагатай
- Хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх чадвартай
- Албан бичиг, заавар журам, тайлан, мэдээ боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай
- Санхүүгийн загвар боловсруулах, ирээдүйн мөнгөн урсгалын төсөөлөл хийх чадвартай
- Тайлан, танилцуулга боловсруулах өндөр чадвартай
- Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай
- Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх
- Андеррайтерын компанид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох
Нэмэлт мэдээлэл
- Үндсэн цалин + 13 дахь сарын цалин +KPI
- Байгууллагын ажилтанд зориулсан 6%-ийн хүүтэй зээл /Байр, машин/
- Тогтмол гадаад болон дотоод сургалт
- Хотын төвийн тав тухтай оффис
- Найрсаг хамт олон, таатай уур амьсгал
Бусад
БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарБанк, санхүү, нягтлан бодох бүртгэл
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.