Ээлжийн инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Үндсэн болон туслах тоноглолын ашиглалтын үйлчилгээ эдийн засгийн хэмнэлттэй, найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, үндсэн тоноглолын явуулах зогсоох ажилд хяналт тавих
- Цахилгаан ачааллыг өгөгдсөн төлөвлөгөөний дагуу явуулах, тасралтгүй хэвийн ажиллагааг хангах
- Цахилгаан станцын ашиглалтын ажилчдыг техникийн удирдлагаар хангах
- Цахилгаан станцын техникийн удирдлагыг мэдээллээр хангах, ээлжийн тайлан гаргах
- Үндсэн болон туслах тоноглолыг засварт гаргах, уурын шугамыг таслах, залгах, гарсан аваарийг устгах ажлыг удирдах, хяналт тавих
- Хариуцсан тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хариуцах
- Ашиглалтын анхан шатны бичиг баримт хөтлөх
Ажлын байранд тавигдах шаардлага
- ДЦС болон дулааны механикийн чиглэлээр мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Дулааны цахилгаан станцын горим ажиллагааг бариулах, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажилуулах, шуурхай сэлгэн залгалт хийх ажлыг удирдах, шийдвэр гаргаж ажиллах чадвартай
- Цахилгаан станцын техникийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах чадвартай
- Цахилгаан станцын ашиглалтын ажилчилыг удирдан зохион байгуулах чадвартай
- Гарсан аваар саатлын үед удирдлагаар хангах, шийдвэрлүүлэх саатлыг устгах чадвартай байх Хөдөө орон нутагт ростерын зохицуулалтаар тогтвор суурьшилтай ажиллах боломжтой
- Мэдлэг боловсролоо тогтмол дээшлүүлж, хөгжих чадвартай
- Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой
Нэмэлт мэдээлэл
- Ижил төстэй салбарт мэргэжлээрээ ажилласан туршлагатай;
- Цаашид станцын ашиглалтанд тогтвор суурьшилтай ажиллах боломжтой;
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй, хятад хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно
Бусад
БайршилТөв аймаг
СалбарҮйлдвэрлэл, Дэд бүтэц
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлЭэлжийн
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.