Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Бороогоулд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Агуулахын ажилтан

2,100,000 - 2,500,000 ₮
CV илгээх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Уурхайн агуулахын бараа материал, тоног төхөөрөмжийг хадгалах, хуваарилах, хүлээн авах, тайлагнах, барааны бүртгэл хөтлөх зэрэг агуулахын бүхий л үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж агуулахын багийг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй ба хангамжийн хэлтсийн менежерт ажлаа тайлагнана;
  • Агуулахын ажилтнуудад өглөө бүр наряд зааварчилгаа өгөх, хангамжийн хэлтсийн журмын талаар мэдээлэх, сургалт явуулах, ажилтнуудын өдөр тутмын даалгавруудыг яаралтай, чухал зэргээр эрэмбэлэх, төлөвлөх, хуваарилах;
  • Агуулахын талбайд аюулгй ажиллагааг үргэлж мөрдүүлж, аюулгүй ажиллах орчин бүрдүүлэн түүнд хяналт тавих;
  • Бүх бараа материал захиалах, хүлээн авах, хадгалах, илгээх, зарцуулах болон тэдгээрийн бүртгэлийг зохих ёсоор хөтөлж буйд хяналт тавих;
  • Нөөцийн бараа материал захиалах өдөр тутмын болон урт хугацааны хэрэгцээг тооцоолж төлөвлөнө;
  • Хэрэглэгч хэлтсүүд болон худалдан авалтын ажилтнуудаас илгээсэн хүсэлт, бодит хэрэглээ зэргийг харгалзан агуулахын бараа материалын MIN/MAX тоо хэмжээнд өөрчлөлт оруулах;
  • Бараа материал нь хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангаж стандарт техникийн нөхцлүүдэд нийцэж байгаа эсэхийг хянахын тулд хэрэглэгч хэлтсүүдтэй нягт хамтран ажиллана;
  • Бараа материалыг цаг тухайд нь нийлүүлэхийн хамт хамгийн доод хэмжээнд байлгах стратегийг санал болгож боловсруулна;
  • Агуулахын бараа материалын нөөцөд хяналт тавьж шаардлагагүй бараа материал хуримтлагдах, нөөц дуусах, хэрэгцээгүй илүүдэл материал бий болохоос сэргийлэх;
  • Хэрэглэгч хэлтсүүдээс ирсэн батлагдсан бүрэн бөглөгдсөн ANSI маягтын мэдээллийг Эллипс системд оруулж шинэ код үүсгэж, түүний дагуу холбогдох бүх, мэдээллийг системд оруулах, бүртгэлийн системд дээрх бараа материалд код үүсгэж, түүний дагуу холбогдох бүх мэдээллийг системд оруулах, бүртгэлийн систем дээрх бараа материалд нэмэлт өөрчлөлт оруулах, засах, шинэчлэх, худалдан авалтын ажилтанд мэдээлж агуулахад байлгах тоо хэмжээгээр худалдан авалт хийлгэнэ;
  • Уурхайн агуулахын бараа материал, тоног төхөөрөмжийг хариуцан бүх үлдэгдэл, илүүдэл эсхүл хаягдал материалын хадгалалт, борлуулалт, устгалыг хянах удирдан явуулах;
  • Өдөр тутамд шаардлагатай түлш, ус болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийн нөөцөд хяналт тавина. Түлшний зарцуулалт тайланг өдрөөр, сараар гаргаж бүртгэл хөтлөх;
  • Агуулахын үйл ажиллагаатай холбоотой бүхий л дүрэм, журамд шинэчлэл, засвар хийх, шаардлагатай тохиолдолд шинээр хийх, шинээр хийгдэх ажлууд дээр эрсдлийн үнэлгээ хийх;
  • Шууд удирдлага, компанийн эрх бүхий албан тушаалтнаас даалгасан бөгөөд тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд тодорхой нэг тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, батламж шаардагдахааргүй бусад ажил, чиг үүргийг гүйцэтгэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Их дээд сургууль төгссөн;
  • Агуулах, бараа материалын хяналт, няравын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний дундаас дээш түвшний унших, бичих, ярих чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудын сайн мэдлэгтэй байх;
  • Уул уурхайн салбар, техникийн мэдлэгтэй байх;
  • ERP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
  • Бичгээр болон амаар харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, хувийн өндөр зохион байгуулалттай байх;
  • Хариуцлага хүлээх чадвар;
  • Хийж буй зүйлээ цагт нь амжуулах, тухайн ажлыг чанартай шуурхай гүйцэтгэх;
  • Хурдан хэмнэлтэй орчинд ажиллах чадвартай байх;
  • Нямбай, нэг дор олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх;
  • Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх;
  • Асуудлыг шийдэхдээ санаачилгатай;
  • Техникийн сэтгэлгээтэй;
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах.

Нэмэлт мэдээлэл

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

 

Бороогоулд ХХК-д ажилд орохыг хүссэн иргэн бүр нээлттэй ажлын байранд хүсэлтээ ирүүлэх боломжтой ба бид сонгон шалгаруулалтаа дотоод журмын дагуу ил тод, үнэнч шударгаар явуулж, эцсийн үр дүн багийн шийдвэрээр гардаг ба сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй явагддаг болно.

Бусад

БайршилСэлэнгэ аймаг
СалбарУул уурхай
ТөрөлЭэлжийн

Холбоо барих

Утас11317798 | 3400

Зар нийтэлсэн огноо

2024-07-05 18:17

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Энэ салбарын бусад зарууд

Захиргаа төлөвлөлтийн менежерНью Энержи Стар ХХК
2024-07-04
Замын инженер /Уурхайн/Болдтөмөр Ерөө гол
2024-07-05
Дамп операторСи Өү Эй Эл ХХК
2024-07-06
МАРКШЕЙДЕР ИНЖЕНЕРМаксгүүр транс ХХК
2024-06-29
Баяжуулах үйлдвэрийн гагнуурчинСаусгоби сэндс ХХК
2024-06-24
СЭЛБЭГ МАТЕРИАЛЫН НЯРАВБаялаг Энержи Ресурс ХХК
2024-07-08
Хүний Нөөцийн МенежерСИДАР ХХК
2024-07-05
Эрүүл ахуйчЭрдэнэс Цагаан Суварга ХХК
2024-07-08
Өрмийн механикчМонголианкаар маркет ХХК
2024-07-04
ХАБЭА-Н АЖИЛТАН /УУРХАЙД/Вертекс майнинг партнер
2024-07-01
Техникийн бичгийн ажилтанӨгөөмөр гавилууд
2024-07-05
Уурхайн админӨгөөжбаян Хангай ХХК
2024-07-01
С ангиллын жолооны үнэмлэхтэй тэсэлгээний ажилтан"Мн жойн" ХХК
2024-06-27
Тогооч ажилд авнаХишиг сайхан ундрах ХХК
2024-07-08
ХЯТАД ХООЛНЫ ТОГООЧ / РОСТЕРООР АЖИЛЛАНАГОВИЙН ШИЛМЭЛ ЗАМ ХХК
2024-06-21
Төлөвлөлтийн инженерЖавхлант Орд
2024-06-17
МАШИН МЕХАНИЗМЫН ЗАСВАРЧИНМаксгүүр транс ХХК
2024-06-16
Автогрейдерийн операторХан Алтай Ресурс ХХК
2024-06-27
МЕХАНИК /ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХЭЛТЭСТ/Энержи Ресурс ХХК
2024-06-13
Уулын сургагчЦэцэнс Майнинг & Энержи ХХК
2024-07-09

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.